Сорьцын улсын хяналтыг дараахь үйл ажиллагаанд хэрэгжүүлнэ:
- Байгууллага, аж ахуйн нэгж, иргэний үнэт металлаар үйлдвэрлэсэн эдлэлийн сорьц нь энэ дүрмийн 2.1-д заасан стандартад тохирч байгаа эсэх;
- Байгууллага, аж ахуйн нэгж, иргэний эрдэнийн чулуугаар үйлдвэрлэсэн эдлэлийн тодорхойлолт нь үнэн эсэх;
- Импортоор оруулж ирсэн эрдэнэсийн сорьц, эрдэнийн чулууны тодорхойлолт нь худалдааны гэрээ болон гэрээнд заасан сорьцын баталгааны тэмдэг, эрдэнийн чулууны тодорхойлолттой тохирч байгаа эсэх;
- Шаардлагатай бол эрдэнэсээр хийсэн үнэт эдлэлийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд гаалийн бүрдүүлэлтэд шаардагдах тодорхойлолт буюу шинжээчийн дүгнэлтийг гаргах;
- Үнэт эдлэлийн сорьцын баталгааны болон үйлдвэрлэгчийн барааны тэмдгийн хэв загвар, дардсыг магадлан шалгах;
- Үнэт металлын сорьц тогтоох шинжилгээний дүн, эрдэнийн чулуу тодорхойлсон талаар гарсан маргааныг таслан магадлах /экспертийн/ шинжилгээ хийх;
- Эрдэнэсээр хийсэн эдлэлийн бүртгэлд ашиглаж байгаа хэмжих хэрэгсэл нь хэмжих хэрэгслийн баталгаажуулалтад хамрагдсан эсэх.
Сорьцын хяналтын улсын байцаагчийн бүрэн эрх:
- Сорьцын хяналтын улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна энэ дүрмийн 2.7-д заасан хяналтыг хэрэгжүүлж, сорьц тогтоох шаардлагатай эдлэлийг үнэт металлын сорьц тогтоох лабораторид шилжүүлж шалгуулах.