Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор "Хүний хөгжлийн зорилтот хөтөлбөр"-ийн хүрээнд "Эрүүл Монгол Хүн" хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжилтийг хангах үүднээс Цагдаагийн ерөнхий газраас “НАМАЙГ АЛГАС” аяныг орон даяар хэрэгжүүлж байна.
Стандарт, хэмжил зүйн хэлтсийн ажилтнууд согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “НАМАЙГ АЛГАС” нөлөөллийн аянд нэгдлээ.