Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2024 оны 06-р сарын 06- ны өдрийн А/10 тоот тушаалаар Хэнтий, Дорнод , Cүхбаатар аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх удирдамж батлагдсан.
Удирдамжийн хүрээнд ажлын хэсэг Дорнод аймгийн СХЗХ- т энэ сарын 11,12- ны өдрүүдэд ажиллаж Шадар сайдын ажлын алба, СХЗГ- ын бодлого шийдвэрийг танилцуулж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллалаа.
Мөн Шүр зах, Ольхон супер маркeт зэрэг газруудын худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн ашиглаж байгаа хэмжих хэрэгслүүдэд хяналт , шалгалт хийж зөвлөмж өглөө.
Бүх хариу үйлдэл1