|
Монгол улсын хөгжлийн стратеги, чиг хандлагад нийцүүлэн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд стандартчилал, чанар, баталгаажуулалт, итгэмжлэл, хэмжилзүйн бодлого, үйл ажиллагаар дэмжлэг үзүүлэх
|
СТАНДАРТЧИЛАЛ ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРЫН ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООГ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНИЙ НӨӨЦӨД БҮРТГЭГДСЭН ИРГЭДЭЭС НӨХӨХ БОЛОН ШАЛГАЛТ АВАХ ТУХАЙ
Нэг. СУЛ ОРОН ТООГ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНИЙ НӨӨЦӨД БҮРТГЭЛТЭЙ ИРГЭДЭЭС НӨХӨХ ЗАР
Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй” гэсний дагуу сул орон тооны талаар Стандартчилал хэмжил зүйн газраас нийтэд зарлаж байна.
Стандартчилал хэмжил зүйн газрын Стратегийн удирдлага, төрийн захиргааны хэлтэст “Даргын зөвлөлийн хурал, тамгын газрын дотоод ажил хариуцсан мэргэжилтэн”-ий, “Гадаад харилцаа, олон улсын эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн”-ий, “Даргын туслах”-ын, Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын албанд “Нийтийн хоол, зочид буудал, үйлчилгээ, бүтээгдэхүүний баталгаажуулалт хариуцсан мэргэжилтэн”-ий, Хэмжил зүйн хэлтэст “Уртын хэмжих хэрэгсэл, эталон хариуцсан мэргэжилтэн”-ий, Стандартчилал, техникийн зохицуулалтын хэлтэст “Статистик үзүүлэлт, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн”-ий, Хяналт шинжилгээ үнэлгээний албанд “ Хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн”-ий сул орон тоог Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын дагуу нөхөх үйл ажиллагааг зохион байгуулахаар зарлаж байна.
БҮРТГЭЛ, БҮРТГЭХ ХУГАЦАА
Нийтэд зарлаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн дараах иргэд бүртгүүлж болно.
- Төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид
- Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэд
Стандартчилал хэмжил зүйн газрын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд ажиллахыг хүссэн иргэд Стандартчилал хэмжил зүйн газрын 206-б тоот өрөөнд 2010 оны 01 дүгээр сарын 13-наас 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдрүүдэд 10.00-13.00, 14.00-17.00 цагийн хооронд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
Жич: Гадаад харилцаа, олон улсын эрх зүйн асуудал хариуцсан, Уртын хэмжих хэрэгсэл, эталон хариуцсан мэргэжилтний албан тушаалд бүртгүүлэгчид англи, орос хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх шаардлагатай /ярилцлага авна/.
Иргэд бүртгүүлэхдээ өөрийн боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар, тусгай шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэн зөв, товчилсон нэр, томьёо хэрэглэхгүй мэдээлэх шаардлагатай. Мөн холбоо барих утасны дугаар, гэрийн хаяг, е-майл хаяг зэргийг тодорхой дурдана.
БҮРТГҮҮЛЭХ ИРГЭДЭД ТАВИХ ШААРДЛАГА
- Бүртгүүлэх иргэн Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хаягт байгаа “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-тай танилцсан байна.
- Бүртгүүлэгч хуурамч баримт материал бүрдүүлэхгүй, худал мэдүүлэхгүй байх үүрэг хүлээнэ.
- Бүртгүүлэх иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
- Тухайн албан тушаалд ажиллахыг хүссэн өргөдөл
- Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх/
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт
- Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт
- Төрийн албаны тухай хуулийн 16.2.1-д заасан асуудлаар цагдаагийн байгууллагын тодорхойлолт
- “4х6”-гийн хэмжээний цээж зураг 4 хувь
- Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь
Жич: Иргэн ажилд орохыг хүссэн өргөдөлдөө төрийн албаны мэргэшлийн шалгалтыг хэдэн оны хэдэн сард хаана ямар байгууллагад өгч тэнцсэн тухай дэлгэрэнгүй мэдээллийг бичнэ.
“Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 4.1-д зааснаар мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн иргэний нөөцийн бүртгэл 2 жилийн хугацаанд хүчинтэй байна.Хоёр. СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР
Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад байгаа иргэдээс зарлагдсан сул орон тоонд нэг дэх зарын дагуу нөхөгдөөгүй тохиолдолд төрийн жинхэнэ албан тушаалын энэхүү орон тоонд иргэдийг сонгон шалгаруулах төрийн албаны мэргэшлийн шалгалтын зарыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn, СХЗГ-ын www.masm.gov.mn, гэсэн цахим хаягаар нийтэд мэдээлнэ.Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 63 тоот тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-ын дагуу мэргэшлийн шалгалтыг авна. Энэ журмыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан болно.
Гурав. МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА
Стандартчилал хэмжил зүйн газрын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд ажиллах, шалгалт өгөх хүсэлтэй иргэд ажлын цагаар 93086226 дугаарын утсаар холбогдох асуудлыг лавлаж болно.
Хэрэв зарын нэг дэх хэсэгт заагдсаны дагуу сул орон тоо нөхөгдсөн тохиолдолд энэ талаар энэхүү сонин болон Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn, Стандартчилал хэмжил зүйн газрын www.masm.gov.mn гэсэн цахим хаягаар нийтэд мэдээлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс татаж авна уу
Стандартчилал, хэмжил зүйн газрын дэргэдэх
Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл
Мэдээлэл ба баримтжуулалт- Албан хэрэг хөтлөлтийн менежмент – 1-р хэсэг: Үндсэн шаардлага
Мэдээлэл ба баримтжуулалт- Албан хэрэг хөтлөлтийн менежмент – 2-р хэсэг. Гарын авлага (Нүүр хуудас)
Мэдээлэл ба баримтжуулалт- Албан хэрэг хөтлөлтийн менежмент – 2-р хэсэг. Гарын авлага
| Санал асуулга |
Та манай стандартын мэдээллийн төвөөр хангалттай үйлчлүүлж чаддаг уу
| Зургийн цомог |
| Бусaд холбоосууд |
