Стандартчиллын суурь асуудлууд сэдэвт сургалт 2024 оны 04–р сарын 16-17-ны өдрүүдэд ШУТИС-ын 1-р байранд зохион байгуулагдлаа. Сургалтын зорилго Стандартчилал, тохирлын үнэлгээний хууль эрх зүйн өнөөгийн орчин, стандартыг боловсруулах, батлах, түгээх, хэрэглэх үйл ажиллагаанд мөрдөх хэм хэмжээ, зохицуулалт, Стандартчиллын Техникийн хороодын мэдээлэл танилцуулах юм. Энэхүү сургалтад нийт 48 хүн хамрагдсан.
Сургалтын сэдэв:
- Стандартчилал, техникийн зохицуулалтын хууль эрх зүйн өнөөгийн байдал, шинэчлэн сайжруулах ажлын танилцуулга,
- MNS 0001-1:2021 – Монгол улсын Үндэсний Стандартчиллын тогтолцоо. 1-р хэсэг:Техникийн ажлын журам стандарт,
- MNS 0001-2:2022 – Монгол улсын Үндэсний Стандартчиллын тогтолцоо. 2-р хэсэг: Стандартын бүтэц ба боловсруулах дүрэм – шинэчилсэн найруулгыг танилцуулах
- Стандартыг хувилан олшруулах эрх, олон улс, бүс нутгийн байгууллагаас тавигдах шаардлага;
- Олон улс, бүс нутгийн болон үндэсний стандартын ангилалт;
- Стандартын борлуулалтын цахимжуулалт зэрэг агуулгаар энэ удаагийг сургалтыг зохион байгууллаа.