Газар нь Засгийн газрын үйл ажиллагааны стандартчилал, тохирлын үнэлгээ, хэмжил зүй, сорьцын хяналтын бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх үүрэг, хариуцлага хүлээж Монгол Улсын Шадар сайд, Засгийн газрын танхимд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ. Газар нь салбарын бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, төсвийн зарцуулалтын тэнцвэр, харилцан уялдаа холбоог хангах асуудалд хууль тогтоомжийн хүрээнд өргөн хүрээтэй хандаж, зөв зохистой удирдаж зохицуулна.
Газар нь стандартчилал, тохирлын үнэлгээ, хэмжил зүй, сорьцын хяналтын хөгжлийг хурдасгах, олон улсын жишигт хүргэх, Монгол Улсын хөгжлийн чиг хандлагад нийцсэн экспортыг дэмжсэн үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, үндсэн чиг үүргийнхээ хүрээнд чанартай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх зэрэг асуудлыг хамарсан Засгийн газрын зөвлөхийн үүрэг, хариуцлага хүлээнэ.
- Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах, үндэсний үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд стандартчилал, тохирлын үнэлгээний бодлого үйл ажиллагаагаар дэмжлэг үзүүлэх;
- Нийгэм, эдийн засгийн хөгжлийг хэмжлийн нэгдмэл байдлыг хангах бодлогоор дэмжих, Монгол Улсын хэмжлийн тогтолцоо, хэмжлийн нэгжийн үндэсний эталон, хууль эрхийн хэмжил зүйн техникийн чадавхыг нэмэгдүүлж олон улсын түвшинд хүргэх;
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний болон Бүтээгдэхүүн, үйлчилгээ, менежментийн тогтолцооны баталгаажуулалтын хамрах хүрээг өргөжүүлэх, худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, тэдэнд зах зээл дээр шударга өрсөлдөх таатай нөхцөлийг бүрдүүлэх;
- Сорьцын хяналтын баталгааг олон улсын түвшинд хүргэх, үнэт металлын сорьц тогтоох, эрдэнийн чулуу тодорхойлох үйлчилгээг олон улсын стандартын дагуу хийж хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах;