Стандарт, хэмжил зүйн газрын Стандартын мэдээлэл лавлагаа, сургалтын үндэсний төвөөс зохион байгуулсан Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо MNS ISO 22000 стандартын сургалтыг 2020 оны 9 сарын 28-наас 10 сарын 2-ны хооронд Улаанбатар хот, Орхон аймагт тус тус амжилттай зохион байгууллаа. Тус сургалтад нийт 9 аж ахуйн нэгжийн 62 төлөөлөлд сургагч багш Стратегийн бодлого, төлөвлөлт дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн Д.Даш-Янжмаа хичээл заалаа.


