ШИНГЭРҮҮЛСЭН ШАТДАГ ХИЙН БОЛОН  ШАТАХУУН ТҮГЭЭГҮҮРҮҮДИЙН ЭЭЛЖИТ БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙГДЭЖ ЭХЭЛЛЭЭ

ШИНГЭРҮҮЛСЭН ШАТДАГ ХИЙН БОЛОН ШАТАХУУН ТҮГЭЭГҮҮРҮҮДИЙН ЭЭЛЖИТ БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙГДЭЖ ЭХЭЛЛЭЭ

Стандарт, хэмжил зүйн газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буйнефьтийн бүтээгдэхүүн болон шингэрүүлсэн шатдаг хийг түгээх станцын түгээгүүрийн шингэний тоолуурыг жилд хоёр удаа баталгаажуулалт хийж, гэрчилгээ олгодог. Энэ удаагийн ээлжит хаврын  баталгаажуулалтыг 2020 оны 4  дугаар 20-ны өдрөөс 7 сарын 1-н хүртэл УБ хот, Багануур, Багахангай дүүргүүдийг хамруулан хийх юм.

Уг ажлын хүрээнд Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалтын газрын ЭЗХХБЛ-ын улсын шалгач нар нийт 40 аж ахуйн нэгжийн 270 гаруй шатахуун болон хийн түгээх станцийн 610 түгээгүүрт баталгаажуулалт хийнэ.

      Түүнчлэн ШӨХТГ, НМХГ, АМГТГ, СХЗГ-ын хамтарсан шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд тавих хяналт шалгалтын ажилд лабораторийн улсын шалгагч нар оролцон ажиллаж байгаа юм.

Leave a Reply