БОРООНЫ УС ХУРИМТЛУУЛАХ СИСТЕМ. ХЭРЭГЛЭЭНИЙ ДҮРЭМ. MNS BS 8515:2019 СТАНДАРТ

БОРООНЫ УС ХУРИМТЛУУЛАХ СИСТЕМ. ХЭРЭГЛЭЭНИЙ ДҮРЭМ. MNS BS 8515:2019 СТАНДАРТ

Усны тухай хуулийн 23.1 дэх заалт, Барилгын тухай хуулийн 6.2.2 дахь заалт, УИХ-ын 2010 оны 24 дүгээр тогтоол “Усны үндэсний хөтөлбөр”-ийн 3.5.11, 6.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 38 дугаар тогтоол, 2011 оны 89 дүгээр тогтоолоор баталсан Евро стандартыг нутагшуулах хөтөлбөр, хэрэгжүүлэх төлөвлөгөө, Засгийн газрын 2009 оны 74 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн норм, норматив баримт бичгийн ерөнхий тогтолцоо барилгын норм норматив боловсруулах сан”-ын үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг үндэслэн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын BS 8515:2013 стандартыг орчуулан үндэсний стандартаар батлуулав.

Өнөөдөр дэлхий улс орнуудад төдийгүй манай улсад борооны усыг хуримтлуулах, хэрэглэх хэрэгцээ шаардлага ихээр тавигдаж байна. Энэ асуудал нь жил бүр багасч байгаа гүний усны нөөцийг хэмнэхэд ихээхэн ач холбогдолтой. Энэхүү стандартаар иргэн аж ахуйн нэгж, байгууллагын хэрэгцээнд ундны бус зориулалтаар борооны усыг цуглуулах, хуримтлуулах, түгээх системийн зураг төсөл боловсруулах, байгууламжийг байгуулах, шалгах, засвар үйлчилгээ хийхэд суурь зөвлөмж болох юм.

Та энэхүү стандарттай танилцахыг хүсвэл доорх линкээр орж үзээрэй. http://estandard.gov.mn/standard/v/6476


СХЗГ-ын дэргэдэх орон тооны бус Байгаль орчны
стандартчиллын техникийн хороо

Leave a Reply