“Тохирлын үнэлгээний үндэс ба тохирлын үнэлгээний стандартын тойм”  сэдэвт бүс нутгийн семинарт оролцов

“Тохирлын үнэлгээний үндэс ба тохирлын үнэлгээний стандартын тойм” сэдэвт бүс нутгийн семинарт оролцов

Олон Улсын Стандартын Байгууллага (ОУСБ)-ын Хөгжиж буй орнуудын үйл ажиллагааны 2016-2020 хөтөлбөрийн хүрээнд ОУСБ-ын Төв нарийн бичгийн дарга нарын газар “Тохирлын үнэлгээний үндэс ба тохирлын үнэлгээний стандартын тойм” сэдэвт бүс нутгийн семинарыг 2019 оны 8 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд Тайланд улсын Бангкок хотод Тайландын аж үйлдвэрийн стандартын институттай (TISI) хамтран зохион байгуулсан. Энэхүү семинарт 13 орны 27 оролцогч оролцсон бөгөөд Стандарт, хэмжил зүйн газраас Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын ахлах мэргэжилтэн Б.Ундраа оролцлоо.

Семинарын гол зорилго нь тохирлын үнэлгээ болон тохирлын үнэлгээний үйл ажиллагаа, тэдгээрийн хэрэглээний талаарх үндсэн ойлголтыг өгөх, туршлагаас хуваалцах байсан ба ОУСБ-ын программын менежер хатагтай Al-Khammash, мөн ISO/CASCO, ОУСБ-ын Тохирлын үнэлгээний бодлогын хорооны нарийн бичгийн дарга ноён Sean Maccurtain нар хичээл заасан юм.  

Уг семинар төв ази, зүүн болон зүүн өмнөд азийн үндэсний стандартчиллын байгууллага, итгэмжлэлийн болон баталгаажуулалтын байгууллагын мэргэжилтнүүдийн түвшинд явагдсан бөгөөд тохирлын үнэлгээний стандартын талаарх дараах сэдвүүдээр онол, лекцийн хэлбэрээр, дугуй ширээний ярилцлага хэлбэрээр явагдаж, харилцан ярилцаж мэдлэг, туршлагаа хуваалцлаа. Тухайлбал:

  • CASCO-ийн танилцуулга,
  • Тохирлын үнэлгээний үндсэн ойлголт,
  • ОУСБ, ОУЦТК ба Тохирлын үнэлгээний бодлогын хорооны танилцуулга,
  • Чанарын дэд бүтэц,
  • CASCO-гийн арга хэрэгсэл (CASCO toolbox),
  • Зарим тохирлын үнэлгээний стандартын тухай,
  • ДХБ-ын ХТСТТХ (WTO TBT)-ийн тухай

Leave a Reply