Баталгаажуулалтын зөвлөлийн шийдвэрээр аж ахуйн нэгж, байгууллагуудад гэрчилгээ олголоо

Баталгаажуулалтын зөвлөлийн шийдвэрээр аж ахуйн нэгж, байгууллагуудад гэрчилгээ олголоо

Стандарт, Хэмжил зүйн газрын дэргэдэх орон тооны бус Баталгаажуулалтын зөвлөл нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж, менежментийн тогтолцоонд явуулсан тохирлын үнэлгээний дүн, тайланг хэлэлцсэн юм. Ингээд 2020 оны 10-р сарын 28-ны өдөр зөвлөлийн шийдвэрийн дагуу дараах аж ахуйн нэгж, байгууллагуудад гэрчилгээ гардуулах арга хэмжээг зохион байгуулав.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн MNS ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг “Эрчим сүлжээ” ХХК-нд, Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг “Цэгц” ХХК, “Биэф си ложистик” ХХК, “Улаанбаатар пропертиз” ХХК, “Мөнхийн тун” ХХК, “Мөнхийн үсэг” ХХК-нд тус тус олголоо.

БҮТЭЭГДЭХҮҮН, ТОГТОЛЦООНЫ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГАЗАР

Leave a Reply