Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлууд

Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн зөвлөлийн

2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлууд

Нэг. Хэмжих хэрэгслийн загварын туршилтын асуудал

Нэгдүгээр асуудал. “Зэт Ди Эн Смарт Энержи“ ХХК-иас хүсэлт болгосон ОХУ-ын “Декаст метроник” компанид үйлдвэрлэсэн DN15 мм, ВСКМ загварын халуун, хүйтэн усны тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, загварын баталгааны гэрчилгээг 3 жилийн хугацаагаар  шинээр олгохоор  шийдвэрлэсэн.

Хоёрдугаар асуудал. “Абсолют кэш энд керри“ ХХК-иас хүсэлт болгосон ОХУ-ын ЗАО “МАССА-К” компанид үйлдвэрлэсэн ТВ, МК-А загварын худалдааны электрон жингүүдийн загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, загварын баталгааны гэрчилгээг 5 жилийн хугацаагаар  шинээр олгохоор  шийдвэрлэсэн.

Гуравдугаар асуудал. “ДЖС ТРАК” ХХК-иас хүсэлт болгосон БНХАУ-ын “Shanghai Yaohua Weighing System” компанид үйлдвэрлэсэн “ХК3190-М1” загварын заагчтай ZSF-D загварын мэдрэгч бүхий авто машины электрон жингийн загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, загварын баталгааны гэрчилгээг 3 жилийн хугацаагаар  шинээр олгохоор  шийдвэрлэсэн.

Дөрөвдүгээр асуудал. “Синчи газ” ХХК-иас хүсэлт болгосон БНХАУ-ын “Wenzhou Blue Sky Electronic Equipment” компанид үйлдвэрлэсэн RT-LGP112A загварын шингэрүүлсэн шатдаг хийн түгээгүүрийн загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, загварын баталгааны гэрчилгээг 5 жилийн хугацаагаар  шинээр олгохоор  шийдвэрлэсэн.

Тавдугаар асуудал. Үлэмж гросерс” ХХК-иас хүсэлт болгосон АНУ-ын “HOBART” компанид үйлдвэрлэсэн Quantsa загварын хүч хувиргагч,  Quantum–P загварын заагч бүхий  “HWS-4-C” худалдааны электрон  жингийн загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, загварын баталгааны гэрчилгээг 5 жилийн хугацаагаар  шинээр олгохоор  шийдвэрлэсэн.

Зургаадугаар асуудал. “Мэйжүрмэнт” ХХК-иас хүсэлт болгосон БНХАУ-ын “Avic Shanghai Yaohua Weighting System” компанид үйлдвэрлэсэн XK3190-D10 загварын жингийн заагчийн загварын баталгааны гэрчилгээг шинээр 5 жилийн хугацаатай олгох, БНХАУ-ын “Avic Shanghai Yaohua Weighting System” компанид үйлдвэрлэсэн ХК3190-AW1 жингийн заагч, “Ningbo ETDZ Hansen measurement” компанид үйлдвэрлэсэн KATCS загварын худалдааны электрон жингийн загварын баталгааны гэрчилгээний хугацааг 10 жилээр тус тус сунгаж Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэхээр шийдвэрлэсэн.

Долоодугаар асуудал. “Мэйжүрмэнт” ХХК-иас хүсэлт болгосон БНХАУ-ын “Cixi Wanjian Electric Factory” компанид үйлдвэрлэсэн DN (20÷40) мм диаметртэй LXSC(R) загвар, “Xingtai Shanghong Mechanical Equipment Import & Export Co.ltd” компанид үйлдвэрлэсэн DN(20÷150) мм диаметртэй LXSG(R),  LXLC(R) загварын халуун, хүйтэн усны тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн бүртгэлийн дугаарыг хэвээр үлдээж, загварын баталгааны гэрчилгээг 5 жилийн хугацаагаар  сунгахаар  шийдвэрлэсэн.

Наймдугаар асуудал. “ДЦС-4” ХХК-иас хүсэлт болгосон ХБНГУ-ын “Wika Alexsander Wiegang Se&Co KG” компанид үйлдвэрлэсэн S-10 загварын даралтын хувирагчийн загварын Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн бүртгэлийн дугаарыг хэвээр үлдээж, загварын баталгааны гэрчилгээг 5 жилийн хугацаагаар  сунгахаар  шийдвэрлэсэн.

Хоёр. ААНБ-ын хэмжил зүйн үйл ажиллагааны чадавхын үнэлгээний асуудал

Нэгдүгээр асуудал. “Элит ноён такси” ХХК нь Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн, загварын туршилтад тэнцсэн таксиметр импортлох, суурилуулах үйл ажиллагаа эрхлэх нөхцөл, шаардлагыг хангасан  тул Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.

Хоёрдугаар асуудал. “Нью энержи стар” ХХК нь загварын туршилтад тэнцэж Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын шатахуун түгээгүүр суурилуулах, засварлах үйл ажиллагаа эрхлэх нөхцөл шаардлагыг хангаж байгаа тул Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.

Гуравдугаар асуудал. “Мөнхийн тун” ХХК нь автомат болон механик цусны даралтын аппарат, хүний биеийн дулаан хэмжигч термометр импортлох үйл ажиллагаа эрхлэх нөхцөл шаардлагыг хангаж байгаа тул Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.

Leave a Reply