МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАРТ АЖИЛЛАА

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАРТ АЖИЛЛАА

Өнөөдөр буюу 2019 оны 4 сарын 22-ны өдөр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Шадар сайдын зөвлөх С.Янжинсүрэн нар Стандарт, хэмжил зүйн газарт ажиллаа.

Энэ үеэр СХЗГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Билгүүн Стандарт, хэмжил зүйн газрын үйл ажиллагаа, цаашдын зорилт, тулгамдаж буй асуудлын талаарх нэгдсэн мэдээллийг Шадар сайдад танилцуулав.

Түүнчлэн Шадар сайд Ө.Энхтүвшин, Шадар сайдын зөвлөх С.Янжинсүрэн нар Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн хүрээлэнгийн Эзэлхүүний эталон лаборатори, Массын эталон лабораторийн үйл ажиллагаа болон Стандартын мэдээлэл, лавлагааны төвөөр тус тус зочилсон юм.

Leave a Reply