СХЗГ-ЫН УДИРДЛАГУУД БОЛОН ЧАНАРЫН ХОРООНЫ ГИШҮҮД ОЛОН УЛСЫН ТУРШЛАГАТАЙ ТАНИЛЦАВ

СХЗГ-ЫН УДИРДЛАГУУД БОЛОН ЧАНАРЫН ХОРООНЫ ГИШҮҮД ОЛОН УЛСЫН ТУРШЛАГАТАЙ ТАНИЛЦАВ

2019 оны 9-р сарын 23-ны өдөр Стандарт, хэмжил зүйн газрын удирдлагууд болон Чанарын хорооны гишүүд МCS Coca Cola компаний чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн туршлага, хэрэгжилтийн байдалтай танилцах, мэдээлэл солилцох уулзалтыг зохион байгууллаа. 

МCS Coca Cola компани нь чанарын менежментийн тогтолцоо ISO 9001 болон  хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 22000 стандартуудыг  2009 оноос, Хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 18001  болон “Байгаль орчны менежментийн тогтолцоон ISO 14001 стандартуутыг тус тус 2013 онд үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн олон улсын ISO баталгаажуулалтын  эрх бүхий Эс Жи Эс аудитын байгууллагаас гэрчилгээжсэн байна.

Энэхүү уулзалтын хүрээнд чанарын менежментийн тогтолцоо болон бусад олон улсын менежментийн стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн арга туршлагасаа харилцан санал солилцлоо. Цаашид төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд өргөжүүлэх талаар мөн санал солилцсон юм.

Leave a Reply

Close Menu