Стандарт, хэмжил зүйн салбарын улсын зөвлөгөөн боллоо

Стандарт, хэмжил зүйн салбарын улсын зөвлөгөөн боллоо

Стандарт, хэмжил зүйн салбарын улсын зөвлөгөөн “Төрийн үйлчилгээний чанар, бүтээмж, хүртээмжийг нэмэгдүүлэх” уриан дор 2019 оны 8-р сарын 26-27-ны өдрүүдэд Хэнтий аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөнд 20 аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтсийн 120 гаруй албан хаагчид болон Монгол Улсын Шадар сайдын зөвлөх С.Янжинсүрэн, Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Билгүүн нар тус тус оролцлоо.

           Зөвлөгөөнийг нээж СХЗГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Билгүүн  үг хэлэхдээ “Улсын Их хурлын чуулганы 2019 оны 05 сарын 09-ны өдрийн хуралдаанаар “Хэмжил зүйн тухай ” хуулийг баталлаа. Ингэснээр бид салбарын хууль, эрх зүйн шинэчлэл бүрэн хийгдлээ. Цаашид бид шинэчилсэн хуулийн хүрээнд шинээр болон шинэчлэн батлагдсан дүрэм, журмыг үйл ажиллагаандаа бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай байна.” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

        Тус зөвлөгөөнд шинэчлэн батлагдсан Хэмжил зүйн тухай хуулийн танилцуулга болон дагалдан гарах дүрэм, журмын төсөлд санал авах, Төрийн албаны тухай хуулийг дагалдан гарсан дүрэм, журмын танилцуулга, Орон нутгийн СХЗХ-үүдийн тохирлын үнэлгээний үйл ажиллагаанд итгэмжлэлийн байгууллагаас баримтлах бодлого, Бүтээгдэхүүний баталгаажуулалт-нэгдсэн тогтолцоо, Сорьцын хяналтын чиглэлээр орон нутагт анхаарах асуудлууд, 2019 оны төсвийн гүйцэтгэл, 2020 оны төсвийн төсөл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн талаар анхаарах асуудлууд зэрэг сэдвээр илтгэл мэдээлэл тавьсан юм

Түүнчлэн чиглэл тус бүрээр сургалт, семинарыг зохион байгуулсан. Тухайлбал:

  • Цалин хөлсний талаар цаашид авах арга хэмжээ

  • Санхүүгийн тайлан болон гүйцэтгэл, Е-тайлангийн талаар

  • Аудитын дүгнэлт, зөвлөмжийн талаар цаашид авах арга хэмжээ.

  • Баталгаажуулалтын баримт бичгүүдийн хэрэглээ

  • Баталгаажуулалтын үйл ажиллагааг ижил түвшинд явуулахад
    анхаарах асуудлууд

  • Хэмжүүр, хэмжих
    хэрэгслийн шалгалт баталгаажуулалт, шалгалт тохируулгын чиглэлээр тулгамдаж буй
    асуудлууд, шийдвэрлэх арга зам /Хэмжил
    зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэх нь/

Leave a Reply