Стандарт, хэмжил зүйн газраас иргэд, үйлчлүүлэгчтэй тогтоох эргэх холбоог сайжруулах нь төслийн хэлэлцүүлэг амжилттай боллоо

Стандарт, хэмжил зүйн газраас иргэд, үйлчлүүлэгчтэй тогтоох эргэх холбоог сайжруулах нь төслийн хэлэлцүүлэг амжилттай боллоо

Төрийн албаны зөвлөл, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төсөл хамтран нийт төрийн захиргааны албан хаагчдын дунд Бодлогын инновацийг туршин нэвтрүүлэх бичил төслийн сонгон шалгаруулалтыг 2020 оны  4  дүгээр  сард  зарласан ба Стандарт, хэмжил зүйн газрын төслийн багийн “Стандарт, хэмжил зүйн газраас иргэд, үйлчлүүлэгчтэй тогтоох эргэх холбоог сайжруулах” төсөл шалгарсан билээ.

Төслийн хүрээнд 2020 оны 06 дугаар сарын 25-аас 07- сарын 10-ны хооронд явуулсан судалгаанд Стандарт, хэмжил зүйн газраас үйлчилгээ авдаг иргэд, үйлчлүүлэгч болон тэдгээрийн хэрэглэгч 583 иргэн, аж ахуйн нэгж, байгууллаг хамрагдсан байна. Судалгаанд оролцогчдыг эрхэлж буй ажлаар нь ангилбал оролцогчдын 56 хувь буюу 326 нь аж ахуйн нэгж байгууллага, 23.4 хувь буюу 136 нь хувиараа бизнес эрхэлдэг иргэд байна.

Судалгаанд оролцогчид нь Стандарт хэмжил зүйн газраас авдаг үйлчилгээг дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

  • Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалт                357 (62,1%)
  • Хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга                          148 (25.7%)
  • Хэмжих хэрэгслийн загварын туршилт                             39 (6.8%)
  • Хэмжил зүйн ажил үйлчилгээ бүртгэх                              36 (6.3%)
  • Стандартын мэдээлэл, лавлагаа авах                                 290 (50.4%)
  • Гадаад орны стандарт бүртгэх                                            40 (7.0%)
  • Байгууллагын стандарт бүртгэх                                         70 (12.2%)
  • Бүтээгдэхүүний баталгаажуулалт                                       153 (26.6%)
  • Тогтолцооны баталгаажуулалт                                           37 (6.4%)
  • Экспорт импортын гэрчилгээ                                             23 (4.0%)
  • Аюулгүйн тэмдэг хэрэглэх                                                 12 (2.1%)
  • Алт хайлах, гулдмайлах                                                       28 (4.9%)
  • Сорьц тогтоох                                                                       42 (7.3%)
  • Сорьцын баталгаажуулалт                                                   39 (6.8%)
  • Эрдэнийн чулууны гэрчилгээжүүлэлт                              11 (1.9%)

Судалгаанд оролцогчид Стандарт хэмжил зүйн газартай холбоотой мэдээллээ голчлон дараах эх сурвалжаас авч байна гэж хариулсан байна. Үүнд:

          Харин эргэх холбоо тогтооход тулгамдаж байгаа асуудлыг дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

          Судалгаанд оролцогчдын зүгээс Стандарт, хэмжил зүйн газрын үйл ажиллагааг сайжруулахад шаардлагатай 130 гаруй санал ирүүлсэн байна.

Стандарт, хэмжил зүйн газрын үйл ажиллагаанд иргэд, үйлчлүүлэгчдийн санал, хүсэлтийг тусган үйлчилгээг оновчтой хүргэх, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байдлаар төрийн үйлчилгээг зохион байгуулах суурь судалгаанд тулгуурлан тулгамдаж буй асуудлын шалтгааныг тодорхойлох, цаашид хэрэгжүүлэх шийдлийн хувилбар боловсруулах хэлэлцүүлгийг Стандарт, хэмжил зүйн газрын үндсэн нэгжүүд, орон нутгийн стандарт, хэмжил зүйн хэлтсийн дунд 2020 оны 07 дугаар сарын 20-оос 07 дугаар сарын 30-ны хооронд 6 удаа зохион байгууллаа.

Тулгамдаж буй асуудлын мөн чанар, шийдлийн хувилбар боловсруулах, шинэлэг шийдэл туршихдаа Системийн сэтгэлгээ (SystemsThinking)-ний арга зүйг ашиглан иргэд, үйлчлүүлэгчтэй тогтоох эргэх холбоог хэрхэн сайжруулах зураглал, шийдлийн хувилбарыг Стандарт, хэмжил зүйн газраас иргэд үйлчлүүлэгчид үзүүлж байгаа үйлчилгээ тус бүрээр гаргасан болно.

Төслийн багийн зүгээс санал болгож буй шийдлийн хувилбар

  1. Стандарт, хэмжил зүйн газрын masm.gov.mn цахим хуудсыг иж бүрэн шинэчлэх
  2. Орон нутгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсүүдийн цахим хуудас хийх
  3. Иргэд, үйлчлүүлэгчид стандартыг ухаалаг төхөөрөмж дээр үзэх, шаардлагатай бол цахимаар худалдан авах боломжтой аппликейшн хийх,
  4. Гар утасны аппликейшнийг estandard.gov.mn цахим хуудастай холбох
  5. Байгууллагын цахим хуудас болон ухаалаг төхөөрөмжид зориулсан аппликейшнээр дамжуулан санал, хүсэлт, өргөдөл, гомдол гаргах боломжыг бий болгох
  6. Дараах үйлчилгээг цахимаар үзүүлэх
    1. Хэмжих хэрэгслийн загварын туршилт
    1. Хэмжил зүйн ажил үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагыг бүртгэх
    1. Гадаадын болон байгууллагын стандартыг бүртгэх
    1. Үнэт металл хайлах, гулдмайлах, сорьц тогтоох
    1. Дотоодын бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалт
  7. Цахимаар үзүүлэх үйлчилгээг байгууллагын дотоод сүлжээний ABLE программтай холбох
  8. Хэмжих хэрэгсэлд загварын туршилт хийх журам, Бүтээгдэхүүнд баталгаажуулалт хийх журмын шийдвэр гаргах хэсэгт өөрчлөлт оруулах
  9. Баталгаажуулсан дотоодын бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг байгууллагын цахим хуудас болон ухаалаг төхөөрөмжид суурилуулах гар утасны аппликейшнд оруулах

Leave a Reply