ДХБ-аас зохион байгуулагдсан Худалдаан дахь техникийн саад тотгорын тухай хэлэлцээрийн ил тод байдлын тухай сургалтад хамрагдав

ДХБ-аас зохион байгуулагдсан Худалдаан дахь техникийн саад тотгорын тухай хэлэлцээрийн ил тод байдлын тухай сургалтад хамрагдав

Дэлхийн худалдааны байгууллагаас хөгжиж буй орнуудад зориулан зохион байгуулсан Худалдаан дахь техникийн саад тотгорын тухай хэлэлцээрийн ил тод байдлын тухай сургалт 2019 оны 6 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд Швейцар Улсын Женев хотод зохион байгуулагдлаа. Тус семинарт нийт 36 орны 38 оролцогч хамрагдсан ба ДХБ-ын 3 зөвлөх багш, Бельги, Кени, Уганда улсын стандартын байгууллагын 3 экспертүүд болон Монгол Улсаас Стандарт, хэмжил зүйн газрын СТҮБГ-ын ахлах мэргэжилтэн Б.Ундраа оролцлоо.  

Энэхүү семинарын зорилго нь ДХБ-ын Худалдаан дахь техникийн саад тотгорын ил тод байдлын талаарх заалтуудын хэрэгжилт, мэдүүлэг гаргахад дэлхийн худалдааны байгууллагын цахим хэрэгслийг ашиглах болон үндэсний мэдээллийн төвүүдийн үйл ажиллагааны туршлагаас хуваалцах байсан юм. 

Уг семинар Худалдаан дахь техникийн саад тотгорын тухай хэлэлцээрийг дээрх орнуудын хариуцсан яамд болон үндэсний стандартчиллын байгууллагын мэдээлэл, лавлагааны төвүүдийн түвшинд явагдсан бөгөөд дараах сэдвийн хүрээнд онол, лекц, дугуй ширээний ярилцлага хэлбэрээр явагдаж харилцан ярилцаж мэдлэг, туршлагаа хуваалцлаа. Үүнд:

-Ил тод байдлын танилцуулга,

-е-Ping, TBT IMS, TBT NSS-ийн талаарх онлайн практик танилцуулга

Түүнчлэн 6 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд ДХБ-ын ТВТ (ДХБ-ын Худалдаан дахь техникийн саад тотгорын тухай хэлэлцээр)-ийн хорооны хуралд ажиглагчаар оролцсон байна.

Leave a Reply

Close Menu