“АЮУЛГҮЙН ТЭМДЭГ” хэрэглэх тухай

“АЮУЛГҮЙН ТЭМДЭГ” хэрэглэх тухай

Аливаа бүтээгдэхүүний “Аюулгүйн тэмдэг” нь ялангуяа дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дэлхийн зах зээлд гаргах арга зам төдийгүй ард түмний эрүүл мэндийн баталгаа болж өгөх боломжтой. Аливаа бүтээгдэхүүний аюулгүй байдал гэдэг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй эрсдэл бөгөөд “иргэдийн амь нас, эрүүл мэндэд хор учруулах магадлал” гэж тооцогддог. 

ОХУ, БНХАУ, Европын холбоо, Герман улсын аюулгүйн тэмдгийн загвар.  

Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хувьд аюулгүйн үзүүлэлтийг НАССР тогтолцооны долоон үндсэн зарчимд тулгуурлан олгох боломжтой талаар ОХУ-ын эрдэмтэд судалгаа хийсэн байна.  Үүнд :

-Бүх шатанд хүнсний үйлдвэрлэлтэй холбоотой аюулыг тодорхойлох, шинжлэх, тэдгээрийн тохиолдол гарах магадлал

-Аюулын ханалтын цэгүүд (аюулын хяналтын цэгүүд), тэдгээр нь аюулаас зайлсхийх, багасгахын тулд удирдан зохицуулах шаардлагатай зүйлс

-Эгзэгтэй хязгаарыг тогтоох (ажиглах хязгаар ба хүлцэл)

-Мониторингийн системийг бий болгох (хяналтын чухал цэгүүдийн үзүүлэлтүүдийг тогтмол хэмжих)

-Эгзэгийн хязгаараас хэтэрсэн үйл явцын параметрийн гарцаас гарах тохиолдолд залруулах арга хэмжээний тогтолцоог бий болгох, системийн үр нөлөөг шалгах журам боловсруулах

-Зарчмууд (баримтжуулсан журмууд), тэдгээрийн хэрэглээ (бүртгэл)-ийг баталгаажуулсан баримт бичгийн тогтолцоог бий болгох

Мөн гурван төрлийн эрсдэл байх магадлалтай. Үүнд:

Микробиологийн эрсдэл. Эмгэг төрүүлэгчид (эмгэг төрүүлэгчид) ба бичил биетний хор нь олон төрлийн хоол хүнсний эрсдэл үүсгэх магадлалтай. Эцсийн бүтээгдэхүүн нь эмгэг төрүүлэгчтэй эсвэл ночтой өвчин, заримдаа үхэлд хүргэж болзошгүй микробын токсиныг хөгжүүлэх орчин болж улмаар архаг өвчин үүсгэнэ.

Химийн эрсдэл. Хүнсний бүтээгдэхүүн дэх химийн бодисууд нь байгалийн гарал үүсэлтэй эсвэл боловсруулах авцад бий болдог. Химийн хортой химийн бодисын өндөр түвшин нь өвчний цочмог замбарааг үүсгэж, доод түвшин нь архаг өвчнийг үүсгэдэг. “Химийн бодисын болзошгүй эрсдэл” гэсэн нэр томъёонд микотоксин, антибиотик, пестицид, сульфит

Физик эрсдэл. Биет эрсдэл гэдэг нь бүтээгдэхүүний нэг хэсэг эсхүл материал юмс нь бүтээгдэхүүнээс салгах эсвэл зорилгодоо хүрэхийн тулд биш, харин үйлдвэрлэлийн процессын явцад санамсаргүй гадны биет орох тохиолдол.

9000 бүлгийн (QMS) стандарт нь байгууллагын менежментийн системийг бүхэлд зохицуулж хүнсний үйлдвэрлэлийн процессын гол нэрийн бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийг бүх үе шатыг хамруулах бөгөөд бүтээгдэхүүний чанарыг чухалчлан авч үздэгээрээ онцлогтой.

Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжилзүйн газар нь шинэчлэн батлагдсан “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуульд заасны дагуу  агентлагийн даргын эрх үүргийн хүрээнд  хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюулгүй бөгөөд холбогдох стандарт, техникийн зохицуулалтын шаардлагад тохирч буй эсэхийг нотлох үүднээс “Аюулгүй тэмдэг” хэрэглэх журмыг батлан гаргаж хэрэгжүүлж эхлээд байна.

Засгийн газрын 291 тоот тогтоолоор батлагдсан тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүнд аюулгүйн тэмдэг олгох эрх бүхий итгэмжлэгдсэн мэргэшсэн баталгаажуулалтын байгууллагыг салбарын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн Стандартчилал, техникийн зохицуулалт асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг харгалзан томилохоор заасан байна.

Аюулгүйн тэмдгийн хэлбэр, хэмжээ

Аюулгүйн тэмдэг эзэмшигч нь сав баглаа боодол, хаяг шошго дээр барааны тэмдгийн ойролцоо зайд бүтээгдэхүүн тус бүр дээр харагдахуйц байдлаар хэмжээсийн дагуу томруулах буюу багасган гэрээнд заасны дагуу хэрэглэх боломжтой.              

Аюулгүйн тэмдэг олгох тохирлын үнэлгээг “Монгол улсад бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний баталгаажуулалтын схемийн дагуу явуулах журам”-ын дагуу явуулах   ба аюулгүйн тэмдэг бүхий бүтээгдэхүүнийгзах зээлд нийлүүлэх, экспортод гаргахад хяналт, тохирлын үнэлгээнд давтан хамруулахгүй байхаар журамласан.    

Сургалтад хамрагдсан Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагч төрийн хяналтыг явуулах ба буруу хэрэглэсэн тохиолдолд “Төрийн хяналт шалгалтын  тухай” болон “Зөрчлийн” болон “Эрүүгийн хууль”-ийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

ЭМС-ын 2014 оны 384 тоот тушаалаар олон улсын CAC–Codex Almentarius Commisson буюу ДЭМБ + НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн газрын Хүнсний хууль эрхзүйн хорооноос “Хүнсний бүтээгдэхүүний химийн аюулгүй үзүүлэлт”, “Нян судлалын аюулгүй үзүүлэлт”, “Ургамал эрүүл ахуй, хорио цээрийн аюулгүйн үзүүлэлт”, “Хүнд металлын аюулгүй үзүүлэлт” –ийн жагсаалтыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран батласан. Лабораториудын шинжилгээний мэдээллийн нэгдсэн санг удирдах түүний үйл ажиллагааг зохицуулах чиг үүргийг МХЕГ-ын дэргэдэх Үндэсний лавлагаа лаборатори хариуцна.  

Цаашид бүтээгдэхүүнд “Аюулгүйн тэмдэг” олгох итгэмжлэлийн хүрээг тогтоох, техникийн зохицуулалтын баримт бичиг шинээр боловсруулах, ЕАС болон CAC-ын стандартыг  орчуулах, нутагшуулах зайлшгүй шаардлагатай.    

Leave a Reply