Ази-номхон далайн хууль эрхийн хэмжил зүйн форум (APLMF)-ын зохион байгуулсан “Үр тарианы чийг хэмжигчийн шалгалт тохируулга, баталгаажуулалт” сэдэвт сургалтад оролцов

Ази-номхон далайн хууль эрхийн хэмжил зүйн форум (APLMF)-ын зохион байгуулсан “Үр тарианы чийг хэмжигчийн шалгалт тохируулга, баталгаажуулалт” сэдэвт сургалтад оролцов

Ази-номхон далайн хууль эрхийн хэмжил зүйн форум (APLMF)-ын зохион байгуулсан “Үр тарианы чийг хэмжигчийн шалгалт тохируулга, баталгаажуулалт” сэдэвт сургалтад оролцов

        Тайланд улсын Паттаяа хотод 2018 оны 12-р сарын 3-аас 7-ны өдрүүдэд зохион  байгуулагдсан  Ази-Номхон Далайн Хууль Эрхийн Хэмжилзүйн Форумаас (APLMF) Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарын хэмжилтийн хүрээнд (QMAP) бүс нутгийн хэмжээнд чийг хэмжлийн чиглэлээр мэргэжилтний ур чадварыг дээшлүүлэхийн тулд “Үр тарианы чийг хэмжигчийн шалгалт тохируулга, баталгаажуулалт”  сэдэвт сургалтад СХЗГ-ын албан хаагчид хамрагдлаа.

Сургагч багшаар Япон улсын “KETT” үр тарианы чийг хэмжигч багаж үйлдвэрлэгч компаний мэргэжилтнүүд болох Ябэ (Mihoko Yabe), Ёошида (Norihiro Yoshida), Чикира (Okimasa Chikira), Малайз улсын Үндэсний хэмжил зүйн хүрээлэнгийн ахлах мэрэгжилтэн Хаслина (Haslina Abdul Kadir) нар ажилласан бөгөөд лекц болон дадлага ажлыг хослуулан явагдлаа. Энэхүү сургалтад нийт 12 орны 24 мэргэжилтэн, орон нутгийн ажиглагчаар 21 мэргэжилтэн, судлаач, ажилтнууд оролцсон юм.

Сургалтын зорилго нь:

  • Олон улсын стандарт ISO-712, ISO-7700 болон стандартчилсан загварыг судлах
  • Хатаах арга ашиглан стандартчилсан загвар бэлтгэх замаар нэгж дамжуулалтыг хангах
  • Үр тарианы чийг хэмжигч талаар шалгалт, тохируулга баталгаажуулалтыг хэрхэн яааж хийх зэрэг мэдлэг чадвараа дээшлүүлнэ

Энэхүү сургалтын хүрээнд:

  • Үр тарианы чийг хэмжих талаар мэргэжилтэнгүүдэд зориулагдсан бөгөөд энэ сургалт нь лекц, практик хослуулан лабораторид хэмжилт хийн шалгалт, тохируулга хийж гүйцэтгэсэн
  • Олон улсын стандарт ISO-712 болон ISO-7700 хэрхэн хэрэгжүүлэх
  • Эталон ашиглан шалгалт тохируулга, баталгаажуулалт болон нэгж дамжуулалтыг хангах
  • Чийг хэмжигчийг шалгах, мэдлэг чадвараа дээшлүүлэн үр дүнтэй оролцсон.
  • Үр тарианы чийг хэмжигчийн шалгалт тохируулгыг гүйцэтгэх
  • Чийг хэмжигчийн шалгалт тохируулгын үнэлгээг хэрхэн хийх
  • Хатаах аргаар цагаан будааны чийг хэмжээг хэрхэн тодорхойлох

Сургалтын явцад бусад орноос суралцах, туршлага судлах, манай орны болон тухайн орны хэмжилзүйн салбар, мэргэшсэн байдал болон ижил төсөөтэй болоод ялгаатай талууд мөн сайжруулах талаар туршлага судалж асууж байсан. Сургалтаар цагаан будааны хяналтын дээж ашиглан шууд харьцуулалтын аргаар ажлын хэмжих хэрэгсэлийн шалгалт тохируулгыг гүйцэтгэх замаар үр тарианы чийгийн хэмжлийн нэгж дамжуулалтыг хийж байлаа.

Leave a Reply

Close Menu