НИЙСЛЭЛИЙН ЛАБОРАТОРИ
Чиг үүрэг, бүтэц. Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолыг үндэслэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгах шийдвэр гарч, чиглэлийн хэлтсүүдийг харьяа яам, агентлагуудад чиг үүргийг шилжүүлсэн. Энэ тогтоолын хүрээнд НМХГ-ын Төв лаборатори нь СХЗГ-ын Нийслэлийн лаборатори нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Манай лаборатори нь хими, хор судлалын лаборатори, микробиологийн лаборатори гэсэн 2 үндсэн лаборатори, 14 нэгж лабораторитой. Мөн Багануур, Налайх дүүрэгт харьяа лабораторитой..
Итгэмжлэл
Манай лаборатори 1997 оноос хойш нийт 9 удаа Стандарт, хэмжил зүйн газар, Итгэмжлэлийн үндэсний төвөөс “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага MNS ISO IEC 17025” стандартын шалгуур үзүүлэлтийг хангаж, итгэмжлэлийн эрхээ тогтмол сунгуулан ажиллаж байна. 2023 онд 61 нэр төрлийн бүтээгдэхүүнд хими, хор судлал, хүнд металл, микробиологийн шинжилгээ хийхээр итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтыг шинэчилэн тодорхойлсон.
Лабораторийн мэдээллийн удирдлагын тогтолцоо
Лабораторийн үйл ажиллагааг 2019 оноос эхлэн “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага MNS ISO IEC 17025” стандартад заагдсаны дагуу мэдээллийн удирдлагын системийг хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр дээж хүлээн авах бүртгэлээс эхлэн хариу гарах хүртэлх үйл явц цахимжиж, Хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн нэгдсэн сүлжээнд шинжилгээний үр дүнгээр мэдээллийн сан бүрдүүлэх боломж бүрдсэн.
Хими, хор судлалын лаборатори
Тус лаборатори нь бүх төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, сав баглаа боодол, гоо сайхан, ахуйн химийн бүтээгдэхүүн, хүүхдийн тоглоом, архи, спирт, согтууруулах ундаа, цэвэр ус, бохир ус, бассейны ус, гол, булаг шандын ус, хөрс зэрэг дээжийг хими, хор судлал, хүнд металлын 600 гаруй үзүүлэлтээр шинжилж байна. Мөн тохирлын үнэлгээний байгууллага, иргэн, аж ахуйн нэгжтэй хамтарсан захиалгат, гэрээт, судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэж байна.
Микробиологийн лаборатори
Тус лаборатори нь бүх төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, сав баглаа боодол, гоо сайхан, ахуйн химийн бүтээгдэхүүн, хүүхдийн тоглоом, ундны ус, бохир ус, бассейны ус, гол, булаг шандын ус, хөрс зэрэг дээжийг микробиологийн 500 гаруй үзүүлэлтээр шинжилж байна. Мөн тохирлын үнэлгээний байгууллага, иргэн, аж ахуйн нэгжтэй хамтарсан захиалгат, гэрээт, судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэж байна.
Ажиллах цагийн хуваарь
Даваа – Баасан 08:30 – 16.30
Бүтээгдэхүүний ангилал |
Дээж хүлээн авах цаг |
Цайны цаг |
Хадгалалтын хугацаа богино бүтээгдэхүүн (24-72 цаг хадгалдаг бүтээгдэхүүн) |
Даваа-Пүрэв 08:30-14:30 |
12:30-13:30 |
Хадгалалтын хугацаа урт бүтээгдэхүүн (24-72 цагаас дээш хугацаагаар хадгалдаг бүтээгдэхүүн) |
Даваа-Пүрэв 08:30-14:30 |
Холбоо барих: 77775010
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чин Ван Чагдаржавын гудамж, 2-р байшин