“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг олон нийтэд сурталчлах, орон нутагт тус хөдөлгөөнийг өрнүүлэх, орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, малчид, газар тариалан эрхлэгчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, Өмнөговь аймгийн брэнд бүтээгдэхүүнийг тодруулж сурталчлах малчид, иргэдийн бизнесийн түншлэлийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнээ боловсруулах харилцан туршлага солилцох, зах зээлээ өргөжүүлэх, үйл ажиллагаагаа сурталчлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд хэлтсийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор танилцуулга, мэдээлэл хийж арга хэмжээнд оролцож буй хүнсний ногоо, цагаан идээ худалдан борлуулж буй 20 гаруй иргэний худалдааны жинг баталгаажуулах ажлыг зохион байгууллаа. Мөн Хөдөө аж ахуйн, болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд оролцогчдыг 7 номинациар шалгаруулах ажлын хэсэгт хэлтсийн мэргэжилтэн Б. Отгончимэг ажиллаа.