Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2023 оны “Чиглэл, мэдээлэл хүргүүлэх тухай” 01/117 дугаартай албан бичгийн дагуу “Төрөөс Стандартчилал, хэмжил зүйн талаар баримтлах бодлого”, “Стандарт ба Хөгжил” үндэсний хөтөлбөрийн төслийг оролцогч болон сонирхогч талуудад танилцуулж хэлэлцүүлэх ажлыг 2023 оны 03 сарын 02-ны өдрийн 10 цагт аймгийн Нутгийн удирдлагын ордны “ГОВЬ” танхимд зохион байгууллаа.
Танилцуулгад нийт төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж байгууллага, иргэдийн төлөөлөл оролцож төсөлд тусгах саналыг хэлэлцлээ.
Хэлэлцүүлэгт оролцогчдоос гарсан саналыг нэгтгэн Стандарт, хэмжил зүйн газарт хүргүүлж ажиллаа.