Хэмжих хэрэгсэл баталгаажуулалтын мэргэжилтэн М. Намсрай, "Гүний-Ус" ХХК-тай 2023 онд хамтран ажиллах гэрээний дагуу айл өрх, албан газар, аж ахуй нэгжүүдийн 15-50 мм-н усны тоолуурын ээлжит баталгаажуулалтыг хийж 150 гаруй тоолуур баталгаажуулалтад хамруулаад байна. Усны тоолуурын ээлжит баталгаажуулалтын ажил нь 2023 оны 02 сарын 02-н хүртэл үргэлжилнэ.