2024 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Даланзадгад сумын хэмжээнд үнэт эдлэл, эрдэнийн чулуу, түүгээр хийсэн эдлэлийн худалдаа эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүдэд салбарын ерөнхий байцаагчийн баталсан 12/11 удирдамжийн хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулж зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллалаа.