ХАВРЫН ЭЭЛЖИТ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЛЭЭ.
Тус хэлтсийн Бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн Д. Ганцэцэг, Б. Отгончимэг, хэмжих хэрэгсэл баталгаажуулалтын мэргэжилтэн М. Намсрай, М. Охинбор, жолооч Д. Мөнхбат нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 4 хоног, Хүрмэн, Баяндалай, Ноён, Гурван тэс, Сэврэй, Булган, Мандаловоо, Ханхонгор сумдын нутгаар албан томилолтоор ажиллалаа.
Томилолтын хугацаанд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай болон Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулиудыг хэрэгжүүлэх хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:
--Тохирлын үнэлгээний чиглэлээр тус сумдын 7 аж ахуйн нэгж, 13 иргэний 17 худалдааны газар, 2 хоолны газар, 1 буудал тус бүрд тохирлын үнэлгээг хийлээ. Шинээр ажил үйлчилгээ эрхлэх хүсэлт бүхий иргэн аж ахуй нэгжид тохирлын үнэлгээний чиглэлээр заавар зөвлөмж өглөө.
--Хэмжилзүйн чиглэлээр сумдын үйлчилгээний чиглэлийн эмнэлгийн даралтын аппарат, 137 аж ахуйн нэгжийн 161 ш массын хэмжүүр, 5 аж ахуйн нэгжийн 12 ШТС-ын 58 хэмжих хэрэгсэлд баталгаажуулалт хийлээ.