Тус хэлтсийн Бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн Д. Ганцэцэг, Б. Отгончимэг, хэмжих хэрэгсэл баталгаажуулалтын мэргэжилтэн М. Намсрай, М. Охинбор, жолооч Д. Мөнхбат нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 4 хоног, 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 7 хоног нийт 10 хоног Цогт-цэций, Цогт-овоо, Манлай, Ханбогд /Цагаан хад/, Баян-овоо, Номгон сумдын нутгаар албан томилолтоор ажиллалаа.
Томилолтын хугацаанд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай болон Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулиудыг хэрэгжүүлэх хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:
--Тохирлын үнэлгээний чиглэлээр тус сумдын 71 аж ахуйн нэгж, 14 иргэний 63 худалдааны газар, 12 хоолны газар, 6 буудал, 2 халуун ус, 1 хэрчсэн гурилын үйлдвэр тус бүрд тохирлын үнэлгээг хийлээ. Шинээр ажил үйлчилгээ эрхлэх хүсэлт бүхий 3 иргэнд тохирлын үнэлгээний чиглэлээр заавар зөвлөмж өглөө.
--Хэмжилзүйн чиглэлээр сумдын үйлчилгээний чиглэлийн эмнэлгийн 7 даралтын аппарат, 100 аж ахуйн нэгжийн 141 ш массын хэмжүүр, 14 аж ахуйн нэгжийн 44 ШТС-ын 165 хэмжих хэрэгсэлд баталгаажуулалт хийлээ.