ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:
Өмнөговь аймгийн Засаг даргын 1992 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 0/84 дүгээр тоот захирамжийн дагуу байгуулагдсан. Тус лаборатори нь орон нутагтаа "Хэмжил зүйн тухай" хуулийг хэрэгжүүлэх зорилгоор хэмжлийн 4 төрлөөр шалгалт баталгаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэдэг. Стандарт, хэмжил зүйн газрын итгэмжлэлийн албаар 5 удаа итгэмжлэгдсэн.
ХЭМЖИХ ХЭРЭГСЛИЙН БАТАЛГААЖУУЛАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?
Хэмжих хэрэгслийн баталгаажуулалт” (verification of ameasuring instrument) гэж хэмжих хэрэгсэл нь тогтоосон шаардлагад нийцэж байгааг эрх бүхий байгууллагаас нотолж, баталгаажуулалтын тэмдгээр битүүмжлэн, гэрчилгээ олгох тохирлын үнэлгээний үйл ажиллагааг хэлнэ.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГОЛ ЗОРИЛГО:
Төрийн хяналт шалгалтад заавал хамрагдах хэмжих хэрэгслийн баталгаажуулалтыг гэрээ, графикаар тогтоосон хугацаанд нь батлагдсан хүчин төгөлдөр аргачлалын дагуу шалгах замаар Монгол Улсын хэмжээнд хэмжлийн үнэн зөв, нэгдмэл байдлыг хангах, буруу хэмжлийн сөрөг үр дагавараас нийгэм, эдийн засаг, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах.
ЧИГ ҮҮРЭГ:
- Масс, цахилгаан, эзэлхүүн, багтаамж, дулаан, даралтын хэмжлийн төрлөөр төрийн хяналтад заавал хамрагдах хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын ажлыг хэрэгжүүлэх эрхзүйн болон техникийн үндсийг бүрдүүлэх.
- Хэмжих хэрэгслийн анхдагч, ээлжит болон давтан баталгаажуулалтыг гүйцэтгэх
ХОЛБОГДОХ ХУУЛЬ, ДҮРЭМ, ЖУРМУУД
- МОНГОЛ УЛСЫН ХЭМЖИЛ ЗҮЙН ТУХАЙ ХУУЛЬ
- МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙДЫН 2015 ОНЫ 11 САРЫН 06-НЫ ӨДРИЙН ХЭМЖИЛ ЗҮЙН АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ; 117 ТООТ ТУШААЛ
- ХЭМЖИХ ХЭРЭГСЭЛД ШАЛГАЛТ БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙХ ЖУРАМ
- УЛСЫН БАТАЛГААЖУУЛАЛТАД ЗААВАЛ ХАМРУУЛАХ ХЭМЖИХ ХЭРЭГСЛИЙН ЖАГСААЛТ А/384 ТООТ ТУШААЛ
ТУС ЛАБОРАТОРИ НЬ ЖИЛДЭЭ ХЭМЖЛИЙН 4 ТӨРЛӨӨР 2000 ГАРУЙ АЖ АХУЙ НЭГЖ, ИРГЭНИЙ 5000 ГАРУЙ ХЭМЖИХ ХЭРЭГСЭЛД ГЭРЭЭ, ГРАФИКИЙН ДАГУУ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭДЭГ.
1. МЕХНИК ЦУЛЫН ХЭМЖЛИЙН ТӨРЛӨӨР/МАСС/
- Худалдааны бүх төрлийн жингүүд
- Автомашины хүнд даацын жингийн
- Автожингийн туухайнууд
2. ДАРАЛТЫН ХЭМЖЛИЙН ТӨРЛӨӨР
- Эмч нарын даралтын аппарат
- Ажлын манометрүүд
3. ЦАХИЛГААНЫ ХЭМЖЛИЙН ТӨРЛӨӨР
- 1 фазын электрон тоолуурууд
4. ХИЙ ШИНГЭН, ЭЗЭЛХҮҮН БАГТААМЖИЙН ТӨРЛӨӨР
- Шатахуун түгээгүүрүүд
- Шингэний тоолуурууд
- Усны тоолуурууд
- Нөөцийн савнууд