"Стандарттай Монгол" нөлөөллийн аяны хүрээнд Өмнөговь аймгийн 14 суманд үйл ажиллагаагаа явуулж байгаа нефтийн хангамжийн салбарын 23 шатахуун түгээх станцын "Удирдах ажилтны зөвлөгөөн"-д Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн М.Намсрай, Сургалт мэдээлэл, стандарт, салбар сангийн мэргэжилтэн Г.Баярчимэг нар "MNS 3015:2014 Шатахуун түгээгүүр шалгах арга аргачлал" стандарт, хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын журам, Хэмжил зүйн тухай хууль, байгууллагын үйл ажиллагааны талаар 30 гаруй эрхлэгч, инженер- техникийн ажилтанд сургалт мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаа.