Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн Л.Золзаяа 2022 оны 05 дугаар сарын 19-ны өдрөөс 05 дугаар сарын 23 өдөр хүртэл Номгон сумын нэг ба 3н фазын цахилгаан тоолуурын ээлжит баталгаажуулалтын ажлыг "Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ"ТӨХК-тай хамтран хийж гүйцэтгэлээ. Ээлжит баталгаажуулалтад нэг фазын 288 ширхэг, 3н фазын 14 ширхэг цахилгаан тоолуур хамрагдлаа.