Эрхэм зорилго
Монгол улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, экспортыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд стандартчилал, хэмжил зүй, сорьцын хяналт, тохирлын үнэлгээний бодлого, үйл ажиллагаагаар дэмжлэг үзүүлж, чанартай төрийн үйлчилгээг мэргэшсэн, чадварлаг хүний нөөцөд тулгуурлан хэрэглэгчиддээ хүргэхэд оршино.
- Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний баталгаажуулалтад хамрагдах хүрээг нэмэгдүүлж, ажил үйлчилгээний баталгаажуулалтын төрлийг нэмэх
- Аймгийн хэмжээнд хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын түвшинг нэмэгдүүлж хүрээг өргөтгөнө.
- Албан байгууллага, ард иргэдийн стандартын эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, стандартаар үйлчлэх
- Орон нутгийн хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, хүний эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах, чанартай бараа бүтээгдэхүүн хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэхэд тавих
- Хэмжил зүйн хяналтын чиглэлээр болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, зөрчил дутагдлыг таслан зогсоох, хяналт шалгалтыг хийх
Сорилтын нэгдсэн лаборатори нь орон нутгийн хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, хүний эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах, чанартай бараа бүтээгдэхүүн хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэхэд тавих төрийн хяналт шалгалтын ажлын үр дүнг бие даасан, хараат бус магадлан шинжилгээний дүнгээр баталгаажуулж, Итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтод заагдсан нэр төрлөөр олон улсын болон үндэсний батлагдсан арга аргачлал ашиглан сорилт шинжилгээг гүйцэтгэж, сорилтын үр дүнгийн үнэн зөв байдлыг хангахад оршино.
Эрхэм зорилго, зорилтын хүрээнд хэрэгжүүлсэн ажил
1. Хойморьт агшуун ХХК-ны 38 төрлийн гурилан бүтээгдэхүүн, Сүхбаатар хийморь ХХК-ны 7 нэр төрлийн мах махан бүтээгдэхүүн, Нутаг шим ХХК-ны 3 төрлийн савласан усанд тус бүр дотоодын Тохирлын гэрчилгээ олгосон. 6 төрлийн 51 үйлчилгээнд тохирлын гэрчилгээ олгосон байна. Цайрт минерил ХХК-ны 25000 тн цайрын баяжмал, Эм эл цахиурт овоо ХХК, Cascade mining ХХК, Дорнын хүдэр ХХК-ны 46000 тн төмрийн хүдэр баяжмал, Говьмастер ХХК-ны 12 тн жоншыг баталгаажуулалтад хамруулаад байна. Дотоод бүтээгдэхүүний баталгаажуулалтын хувьд 7 нэр төрлийн мах махан бүтээгдэхүүн, 1 амралтын газрыг баталгаажуулалтад хамруулж нэр төрлийг олшрууллаа.
2. Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын хувьд масс- 555, цахилгаан- 2476, усны тоолуур-100, ШТС-246, даралт- 149 буюу нийт 3526 хэмжих хэрэгслийг баталгаажуулсан байна.
3. 30 төр болон хувийн хэвшлийн байгууллагад 274ш, 268 төрлийн хэвлэмэл стандартаар үйлчилж хэлтсийн Стандартын салбар сангийн журмын 01 болон 04-р хавсралтын дагуу бүртгэлжүүлсэн.
4. 197 аж ахуй нэгж, байгууллагын 654 сорьцонд 1843 үзүүлэлтээр сорилт шинжилгээ хийснээс 112 сорьц эерэг дүнтэй гарсан байна.