Цагаан сарын баяр болох гэж буйтай холбогдуулан Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга болон Сорьцын хяналтын байцаагч, Хэмжих хэрэгсэл баталгаажуулалтын мэргэжилтэн нар Баруун-Урт суманд үйл ажиллагаагаа явуулж буй үнэт эдлэл худалдан борлуулж буй лангуу, дэлгүүрээр орж Стандарт, хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын газраас гаргасан "Үнэт эдлэлийн худалдааны талбай түрээслэгч аж ахуй нэгж, үнэт эдлэл худалдан борлуулагч нарт зориулсан 2 төрлийн зөвлөмж"-ийг хүргэж, баталгаат үнэт эдлэл худалдан борлуулж буй эсэхэд хяналт тавьж, үнэт эдлэлийн хэмжих хэрэгслийг шалгалт баталгаажуулалтад хамруулж ажиллалаа.