ЦЕГ-ЫН ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС СУРГАЛТ ХИЙЛЭЭ
СХЗГ-ын Захиргаа, удирдлагын газраас долоо хоногийн бүрийн лхагва гарагийг сургалт мэдээллийн цаг болгон тогтмолжуулаад байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд дөрвөн удаагийн сургалт явуулсан бөгөөд энэ удаа “ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГТ ӨРТӨХӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ" сэдэвт сургалтыг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, ахмад А.Эрхэс хөтлөн явуулсан юм. Тус сургалтад Стандарт, хэмжил зүйн газрын, төв орон нутгийн нийт 300 гаруй албан хаагч хамрагдлаа.