Хэмжилзүй
Төрийн хяналт шалгалтад заавал хамрагдах хэмжих хэрэгслийн баталгаажуулалтыг гэрээ, графикаар тогтоосон хугацаанд нь батлагдсан хүчин төгөлдөр аргачлалын дагуу шалгах замаар Монгол Улсын хэмжээнд хэмжлийн үнэн зөв, нэгдмэл байдлыг хангах, буруу хэмжлийн сөрөг үр дагавараас нийгэм, эдийн засаг, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаална.
Хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалт
Үйл ажиллагааны гол зорилго:
Төрийн хяналт шалгалтад заавал хамрагдах хэмжих хэрэгслийн баталгаажуулалтыг гэрээ, графикаар тогтоосон хугацаанд нь батлагдсан хүчин төгөлдөр аргачлалын дагуу шалгах замаар Монгол Улсын хэмжээнд хэмжлийн үнэн зөв, нэгдмэл байдлыг хангах, буруу хэмжлийн сөрөг үр дагавараас нийгэм, эдийн засаг, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах.
Чиг үүрэг:
- Масс, цахилгаан, эзэлхүүн, зарцуулалт, дулаан даралтын хэмжлийн төрлөөр төрийн хяналтанд заавал хамрагдах хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын ажлыг хэрэгжүүлэх эрхзүйн болон техникийн үндсийг бүрдүүлэх.
- Хэмжих хэрэгслийн анхдагч, ээлжит болон давтан баталгаажуулалтыг гүйцэтгэх.
Хэмжих хэрэгслийн баталгаажуулалт гэж юу вэ?
Хэмжих хэрэгслийн баталгаажуулалт” (verification of ameasuring instrument) гэж хэмжих хэрэгсэл нь тогтоосон шаардлагад нийцэж байгааг эрх бүхий байгууллагаас нотолж,баталгаажуулалтын тэмдгээр битүүмжлэн, гэрчилгээ олгох тохирлын үнэлгээний үйл ажиллагааг хэлнэ.
Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын хамрах хүрээ
Дараахь үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийг хэмжил зүйн төрийн хяналт шалгалтад хамруулна:
1/ худалдаа, үйлчилгээний тооцоо;
2/ хүн, малэмнэлгийн шинжилгээ, эмчилгээ, оношлогоо;
3/ байгаль орчны хамгаалал;
4/ улсыг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах.
Эрх зүйн орчин
- Монгол Улсын хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль
- Хэмжих хэрэгсэлд улсын баталгаажуулалт хийх журам
- Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ бичих журам
- Хэмжүүрийн улсын шалгагчийн эрх олгох, түүнийг аттестатчилах журам
- Гэрчилгээ, мэдэгдлийн загвар, гэрчилгээ бичих журам
- Хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга болон баталгаажуулалтын лабораторийн тэмдэг хэрэглэх журам
Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтыг хэн гүйцэтгэх вэ?
· Иргэн, аж ахуй нэгж, байгууллага Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийг импортоор нийлүүлэх, үйлдвэрлэл, засвараас гарсны дараа, мөн тэдгээрийг ашиглах, хадгалах явцад улсын баталгаажуулалтад заавал хамруулах бөгөөд баталгаажуулалтыг хэмжил зүйн байгууллага хийнэ.
· Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын ажлыг Хэмжил зүйн төв болон аймаг, нийслэлийн хэмжил зүйн байгууллага эрхэлнэ.
· Хэмжил зүйн төв байгууллага буюу Стандартчилал, хэмжил зүйн газрын Хэмжих хэрэгслийн шалгалт, батлагаажуулалтын хэлтсийн :
o Цахилгаан хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лаборатори;
o Механик хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лаборатори;
o Дулаан, даралтын хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лаборатори;
o Эзэлхүүний хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лаборатори;
· Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын ажлыг Хэмжил зүйн төв байгууллагаас хэмжүүрийн улсын шалгагчийн эрх олгосон ажилтан шалгах аргын улсын стандарт, аргачлалын дагуу гүйцэтгэнэ.
Хэмжилзүйн лаборатори
Хэмжилзүйн лаборатори нь худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгж болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн эзэмшилд ашиглагдаж байгуу жин хэмжүүр, туухай, цахилгаан болон усны тоолуур, шатахуун түгээгүүр зэрэг хэмжих хэрэгслийг баталгаажуулж, хэмжлийн үнэн зөв нэгдмэл байдлыг хангахад үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлж ажилладаг.
Төрийн хяналт шалгалтанд хамрагдах механик, цулын болон хий шингэн, цахилгааны, даралтын хэмжих хэрэгслийг баталгаажуулах ажиллагааг улсын стандартын дагуу хийж гүйцэтгэнэ.
Хэмжилзүйн лаборатори нь Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн даргын 2007 оны 276 тоот тушаалын гуравдугаар хавсралтад заасан хэмжлийн төрлөөр итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтод заасан хэмжүүр, хэмжих хэрэгслийг баталгаажуулна.
Хэмжилзүйн лаборатори нь:
· Нутаг дэвсгэртээ хэмжлийн нэгдмэл байдлыг хангах
· Анхдагч болон ажлын эталоныг хадгалах, ашиглах тэдгээрийг улсын эталонтой харьцуулан дүйлгэж баталгаажуулах
· Хэмжих хэрэгсэлд баталгаажуулалт хийх
· Нутаг дэвсгэртээ аж ахуй нэгж байгууллагын хэмжилзүйн ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах, мэдээлэл арга зүйн туслалцаа үзүүлэх
Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтыг хэмжилзүйн төв байгууллагаас улсын шалгагчийн эрх олгосон ажилтан шалгах аргын улсын стандартын дагуу гүйцэтгэж баталгаажуулалтанд тэнцсэн хэмжих хэрэгсэлд гэрчилгээ олгож лац дарна.
Баталгаажуулалтанд заавал хамруулах хэмжих хэрэгслийн жагсаалт баталгаажуулалтын хугацааг хэмжилзүйн төв байгууллага тогтооно.
Хэмжилзүйн лаборатори нь хэмжих хэрэгслийг шалгах ажиллагааг Төмөр замын ЭХУХ-ын 2-р анги болон Дорноговь аймгийн ЦТСС-ын цахилгаан тоолуур засварлах тохируулах лабораторийн үйл ажиллагаанд хяналт тавьж, зохих стандартын дагуу баталгаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэнэ.
Дуламрагчаа Зоригтбаатар:
Цахилгаан хэмжүүрийн улсын шалгагч
-2009 онд ШУТИС-ийг Тээврийн менежмент мэргэжлээр төгссөн.
-2013 онд Стандартчилал, хэмжилзүйн газарт цахилгаан хэмжлийн улсын шалгагчийн сургалтанд хамрагдаж улсын шалгагчийн эрх авсан.
Ажлын байрны үндсэн чиг үүрэг:
Хэмжлийн нэгдмэл байдлын тухай хууль, Засгийн газрын тогтоол шийдвэр, бусад дүрэм, журмын хүрээнд орон нутагт цахилгаан хэмжлийн төрлөөр төрийн хяналт шалгалтанд хамрагдах хэмжих хэрэгслүүдэд улсын баталгаажуулалт хийнэ.
Эрдэнэцогтын Цогдэлгэр
Масс, Эзлэхүүн зарцуулалтын хэмжүүрийн улсын шалгагч
-2010 онд МУИС-ийг Онолын математикч мэргэжлээр төгссөн.
-2012 онд Стандартчилал, хэмжилзүйн газарт масс хэмжлийн төрлөөр, 2013 эзэдхүүн зарцуулалтын хэмжлийн улсын шалгагчийн сургалтанд хамрагдаж улсын шалгагчийн эрх авсан.
Ажлын байрны үндсэн чиг үүрэг:
Хэмжлийн нэгдмэл байдлын тухай хууль, Засгийн газрын тогтоол шийдвэр, бусад дүрэм, журмын хүрээнд орон нутагт эзлэхүүн зарцуулалт, даралтын хэмжлийн төрлөөр төрийн хяналт шалгалтанд хамрагдах хэмжих хэрэгслүүдэд улсын баталгаажуулалт хийнэ.