Стандарт, хэмжилзүйн газар нь стандартчилал, тохирлын үнэлгээний бодлого, хэрэгжилтийг боловсронгуй болгох, олон түвшинд хүргэх, нийгэмд стандартчиллын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх үүднээс тодорхой арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын Шадар сайд стандарт, хэмжилзүйн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаархи мэдээллийг Монгол улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанд танилцуулсантай холбогдуулан Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, Монгол улсын Ерөнхий сайдын захирамж гарсны дагуу аймгуудын Стандарт, хэмжилзүйн хэлтсүүд тодорхой зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм.
Манай хэлтсийн хувьд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад санал авах зорилгоор Сүхбаатар аймгийн 13 сумын 160 гаруй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ажилчдыг хамруулан 2 удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, санал авч , гарсан саналыг Стандарт, хэмжилзүйн газарт явууллаа.