СҮХБААТАР АЙМГИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН СУУРЬ СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛАХ СЕМИНАР БОЛОВ
MERIT төсөл нь Сүхбаатар аймгийн ЗДТГ-тай хамтран аймгийн төрийн албаны хүний нөөцийн суурь судалгааны үр дүнг танилцуулах семинарыг 2022 оны 6-р сарын 8-ны өдөр Баруун-Урт хотноо Төрийн албаны зөвлөл, аймгийн ЗДТГ, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, сумдын ЗДТГ-ын төлөөллөөс бүрдсэн нийт 63 албан хаагчдад зохион байгууллаа.
Суурь судалгааг KANTAR олон улсын судалгааны байгууллагын Монгол дахь төлөөлөл Майнд Плас ХХК 4 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн ба семинараар аймгийн төрийн албан хаагчдын ерөнхий шинж байдал, тогтвор суурьшил, хүний нөөцийн хангалт, сургалт хөгжил, нийгмийн баталгаа, ажлын байрны сэтгэл ханамж, ур чадварын зөрүүгийн үнэлгээ зэрэг багц сэдвүүдийн хүрээнд үр дүнг танилцууллаа.
MERIT төслийн Захирал Женнифер Адамс энэ төрлийн судалгаа нь Монгол Улсын төрийн албанд хоёр дах удаагаа хийгдсэн бөгөөд орчин үеийн, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг төлөвшүүлэхэд манлайлан ажиллаж байгаа аймгийн удирдлага, баг хамт олноор бахархаж байгаагаа онцолж байв.
Аймгийн Засаг дарга М.Идэрбат хэлсэн үгэндээ : Уг суурь судалгаа нь Хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх болон нийгмийн баталгааг хангах, албан хаагчдын амьдралын чанарыг дээшлүүлэх хөтөлбөрүүдийг нотолгоонд суурилсан аргаар боловсруулах боломж бүрдсэнийг дурьдаж байв.