ГБХЗХГ-аас Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан Сургалт, мэдээлэл, стандартын салбар сан хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхжаргал Баруун-Урт сумын 3-р цэцэрлэгтэй хамтран СТАНДАРТТАЙ ЦЭЦЭРЛЭГ арга хэмжээг үе шаттай зохион байгуулж холбогдох стандартуудын сургалтыг хийх, цэцэрлэгийн гадаад, дотоод орчинд стандартын үнэлгээ хийж, засаж сайжруулах шаардлагатай ажлуудыг тодорхойлох зэрэг ажлыг хэрэгжүүлсэн.
Энэ удаад засаж, сайжруулах шаардлагатай ажлуудын хэрэгжилт хэрхэн байгаад үнэлгээ өгөх, Боловсролын яамнаас орон даяар зохион байгуулсан үнэлгээнд бэлтгэх зорилгоор тус цэцэрлэгийн нэг багш, нэг эцэг эхийн төлөөлөлтэй хамтран үнэлгээний хуудасны дагуу урьдчилсан үнэлгээ хийсэн бөгөөд гаднах тоглоомын талбайг эс тооцвол стандартад нийцсэн цэцэрлэг болсон байна.
![](https://masm.gov.mn/sba/images/news/1682662418_339816757_1169306870420274_5653909447576249213_n (1).jpg)
![](https://masm.gov.mn/sba/images/news/1682662442_343047799_752017556452255_7361084718698828930_n.jpg)
![](https://masm.gov.mn/sba/images/news/1682662458_342961033_1919860261701115_5507729559354246167_n.jpg)