Шинээр үйл ажиллагаагаа явуулж эхлүүлж байгаа "Их Мөнх наран" ХХК-ийн "Есөн шижир" үнэт эдлэлийн лангуунд худалдан борлуулагдаж буй үнэт эдлэлд Сорьцын хяналтын улсын байцаагч Д.Эрдэнэбат, хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн Э.Цогдэлгэр нар сорьцын хяналт, шалгалт хийж, зөвлөгөө, зөвлөмж өглөө.