Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан "Алсын хараа 2050- Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого"-ын зорилт болон "Монгол бичгийн Үндэсний хөтөлбөр-3-ийн хүрээнд холбогдох хууль журмын дагуу Архивын ерөнхий газар, Хэлний бодлогын үндэсний зөвлөл хамтран зохион байгуулсан онлайн сургалтад Архив бичиг хэргийн ажилтан Ч.Соёлцэцэг, Сургалт мэдээлэл салбар сан хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхжаргал нар хамрагдлаа.