ЗОЧИД БУУДЛУУДАД АТТЕСТАТЧИЛАЛ ХИЙГДЭЖ БАЙНА.
Аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч, хяналт шалгалтын тасгийн дарга Г.Сугараа, Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Э.Сансартайван, Стандарт, хэмжил зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Өлзийжаргал, Хүнс хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Т.Амарбат, Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч М.Дамба, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн П.Ариунболд зэрэг хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдан тусгай удирдамжийн дагуу Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудлуудад хууль тогтоомжийн хэрэгжилт, стандартын шаардлагыг шалган, дүгнэлт гаргах аттестатчиллыг зохион байгуулж эхлээд байна.
Ажлын хэсгийн зорилго нь мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн дүгнэлт гарган цаашид авах арга хэмжээний санал боловсруулах, холбогдох стандарт болон хяналтын хуудасны талаархи сургалтыг зохион байгуулах, статистик мэдээ, судалгаа гаргах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх юм.