АЛТАН ОВООНЫ 110 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН ҮЕЭР СОРИЛТЫН ЛАБОРАТОРИ ДАРЬГАНГА СУМАНД АЖИЛЛАЛАА.
Тус хэлтсийн Сорилтын лаборатори нь Ерөнхийлөгчийн ажлын албатай хамтран хоолны дээжийг хадгалах, шинжилгээ хийх ажлыг гардан зохион байгуулж хамтран ажилласан.
Мөн хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж буй 45 аж ахуй нэгж, иргэний хоол үйлдвэрлэл болон хүнсний бүтээгдэхүүнд шинжилгээ хийж, хяналт тавьж ажилласан.
Хими хор судлалын чиглэлээр:
1. Ундны усны 1 сорьцонд 10 үзүүлэлтээр сорилт шинжилгээ хийсэн. Ургамлын тосонд Хуршилтын зэргийг газар дээр 36 сорьцонд 36 үзүүлэлтээр сорилт шинжилгээ хийснээс 7 сорьц эерэг дүнтэй гарсан. Гарсан эерэг сорьц газар дээр арилгуулж ажилласан.
Нян судлалын чиглэлээр:
2. Арчдасны шинжилгээ 43 сорьцонд 86 үзүүлэлт сорилт шинжилгээ хийснээс 45 сорьц эерэг дүнтэй гарсан.
Нийт 80 сорьцонд 132 үзүүлэлтээр сорилт шинжилгээ хийснээс 52 сорьц нь эерэг дүнтэй гарсан байна.
Мөн 45 аж ахуй нэгж, иргэнд Ундны усны зохистой хэрэглээ, Наадмын хуушуур идэхэд анхаарах 6 зүйл, Эрүүл наадцгаая зэрэг зөвлөмж, зөвлөгөөг өгч ажилласан.
All reactions:
Munkhjargal Bibish, Erdenetsetseg Oyuntsetseg and 26 others