АЛТАН ОВООНЫ 110 ЖИЛИЙН БАЯР НААДМЫН ҮЕЭР СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТСИЙН 9 АЛБАН ХААГЧ АЖИЛЛАЛАА.
ХОХБТХ-ийн дарга Х.Энхцэцэгээр ахлуулсан “Үйлдвэр үйлчилгээ, аж ахуйн салбар хорооны”-нд СХЗХ-ийн 9 албан хаагч хамрагдан Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Цагдаагийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газартай хамтран 08 дугаар сарын 03-06 хүртэлх хугацаанд Дарьганга суманд ажилласан.
НИЙТ 64 тоглоом, 51 хуушууран гэр, 109 худалдаа эрхлэх үйл ажиллагааг хянан зохион байгуулж ажилласан.
Үүнд:
- Худалдаа үйлчилгээ эрхлэх дугаарын зөвшөөрөл олгох
-Худалдаа үйлчилгээний төв талбайн зохион байгуулалтыг хийх
-Хуушуурын гэр, худалдаа, тоглоомуудыг сугалсан сугалааны дагуу харгалзах номерийн хүрээнд байршуулах
8-р сарын 03-05-ны өдрүүдэд өглөө 06 цагаас эхлэн оройн 21 цаг хүртэл ажиллаж худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн гомдол санал хүсэлтийг газар дээр нь барагдуулж зохицуулалт хийн ажилласан.
-Сорилтын лаборатори нь Ерөнхийлөгчийн ажлын албатай хамтран хоолны дээжийг хадгалах, шинжилгээ хийх ажлыг гардан зохион байгуулж хамтран ажилласан. Мөн хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж буй 45 аж ахуй, нэгж иргэний хоол үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүнд шинжилгээ хийж, хяналт тавин, ариун цэвэр сахиулан ажилласан.
All reactions:
Munkhjargal Bibish, Soyoloo Chimeddorj and 26 others