ДЭЛХИЙН СТАНДАРТЫН ӨДӨР
Жил бүрийн аравдугаар сарын 14-ийг Дэлхийн стандартын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн Дэлхийн стандартын өдрийг “ИЛҮҮ САЙХАН ДЭЛХИЙН ТӨЛӨӨ ХАМТЫН ЗОРИЛГО ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН 3-Р ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ” уриатайгаар тэмдэглэх юм.
Тогтвортой хөгжлийн 3-р зорилт: Эрүүл мэнд, сайн сайхан байдал юм. Мөн эрүүл амьдралыг бүрдүүлэх, хүн бүрийн сайн сайхан байдлыг дэмжихэд чиглэдэг.
Манай улс 1979 онд Олон улсын стандартчиллын байгууллагад гишүүнээр элссэнээс хойш энэхүү өдрийг тэмдэглэж ирсэн.