Ковид-19 Цар тахал Дэлхий дахинд төдийгүй Монгол орон даяар тархсан тул тархалтыг бууруулах, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор MNS ISO/PAS 45005:2021 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежмент–COVID-19 цар тахлын үед аюулгүй ажиллах ерөнхий зааварчилгаа стандартаар Сүхбаатар аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг 25 сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 243 эрхлэгч, багш, ажилчид, 3 сумын ЗДТГ-н холбогдох албан тушаалтнууд болон бусад төрийн байгууллагуудын удирдах ажилтнууд зэрэг 36 төрийн албан хаагч, МСҮТ-ийн 26 багш, ажилчид, Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын сургуулийн Хүүхдийн нэгдсэн дотуур байрны 14 багш, ажилчдыг хамруулан нийт 30 байгууллагын 319 хүнд 8 удаагийн сургалтыг цахим болон танхимаар хийлээ.