МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2019 оны 05 сарын 09 өдөр Төрийн ордон,Улаанбаатар хот ХЭМЖИЛ ЗҮЙН ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1 дүгээр зүйл.Хуулийн зорилго Хэвлэх 1.1.Энэ хуулийн зорилго нь хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд хэмжил зүйн бодлогоор дэмжлэг үзүүлэх эрх зүйн үндсийг тогтоож, хэмжил зүйн чиглэлээр хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн харилцааг зохицуулахад оршино. 2 дугаар зүйл.Хэмжил зүйн хууль тогтоомж Хэвлэх 2.1.Хэмжил зүйн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ. 2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. 3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт Хэвлэх 3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 3.1.1."хэмжил" гэж хэмжигдэхүүний тоон утгыг тодорхойлох үйл ажиллагааг; 3.1.2."хэмжлийн нэгж" гэж хэмжил гүйцэтгэхэд жишиг болгон сонгож авсан нэгж хэмжигдэхүүнийг; 3.1.3."хэмжлийн эталон" гэж хэмжлийн нэгж, түүний тодорхой утгыг тогтоох, бий болгох, хадгалах, хуулбарлах, харьцуулах замаар бусад хэмжих хэрэгсэлд дамжуулах зориулалттай хэмжих хэрэгслийг; 3.1.4."улсын эталон" гэж үндэсний хэмжээнд хэрэглэх хамгийн өндөр нарийвчлалтай хэмжлийн эталоныг; 3.1.5."хэмжих хэрэгсэл" гэж хэмжил гүйцэтгэхэд ашиглаж байгаа хэмжил зүйн тогтоосон үзүүлэлт бүхий техник хэрэгслийг; 3.1.6."нэгж дамжуулалт" гэж шалгалт тохируулгын зохих шатлалаар хэмжлийн эталонтой харьцуулсан хэмжлийн үр дүнгийн үзүүлэлтийг; 3.1.7."хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга" гэж хэмжих хэрэгслийн заалтыг тодорхой нөхцөлд хэмжлийн эталоны утгатай харьцуулж, хэмжлийн үр дүнг тогтоох үйл ажиллагааг; 3.1.8."стандартчилсан загвар" гэж хэмжил гүйцэтгэх, бодис, материалын хэвийн үзүүлэлтийг шалгах зориулалтаар зохион бүтээсэн, найрлага шинж чанар нь өөрчлөгдөхгүй нэг төрлийн жишиг бодис, материалыг; 3.1.9."хэмжил гүйцэтгэх аргачлал" гэж хэмжил гүйцэтгэх үндэслэл болгосон физикийн зарчим, тухайн хэмжих хэрэгслийг ашиглах нөхцөл, арга зүйг тогтоосон баримт бичгийг; 3.1.10."хэмжил зүйн мэргэжлийн байгууллага" гэж тодорхой салбарт хэмжил зүйн үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх бүхий хуулийн этгээдийг; 3.1.11."хэмжих хэрэгслийн загварын туршилт" гэж хэмжих хэрэгслийн загварыг эрх бүхий байгууллагаас туршиж, үр дүнг тогтоох тохирлын үнэлгээний үйл ажиллагааг; 3.1.12."хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалт" гэж хэмжих хэрэгсэл нь тогтоосон шаардлагад нийцэж байгаа эсэхийг эрх бүхий байгууллагаас шалган нотлох тохирлын үнэлгээний үйл ажиллагааг; 3.1.13."савласан бүтээгдэхүүн" гэж бүтээгдэхүүний тоон хэмжээг урьдчилан тогтоож, өөрчлөх боломжгүйгээр битүүмжилсэн бараа материалыг. 3.2.Энэ хуулийн 3.1-д зааснаас бусад нэр томьёог Хэмжил зүйн болон Стандартчиллын олон улсын байгууллагаас баталсан нэр томьёоны тодорхойлолт, тайлбар, толь бичгийн стандартад заасны дагуу ойлгож хэрэглэнэ. ХОЁРДУГААР БҮЛЭГ ХЭМЖЛИЙН НЭГЖ, ХЭМЖЛИЙН ЭТАЛОН, НЭГЖ ДАМЖУУЛАЛТ 4 дүгээр зүйл.Хэмжлийн нэгж Хэвлэх 4.1.Монгол Улсад Олон улсын жин хэмжүүрийн Ерөнхий бага хурлаас тогтоосон олон улсын системийн хэмжлийн нэгжийг хэрэглэнэ. 4.2.Энэ хуулийн 4.1-д зааснаас бусад хэмжлийн нэгжийг Засгийн газраас тогтоосноор олон улсын системийн хэмжлийн нэгжтэй нэгэн адил хэрэглэж болно. 4.3.Хэмжлийн нэгжийн нэр, тэмдэглэгээ болон тэдгээрийг бичих, хэрэглэх журмыг Засгийн газар тогтооно. 4.4.Экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүний чанар, техникийн үзүүлэлтийг захиалагчийн хүсэлтээр энэ хуулийн 4.1-д зааснаас өөр хэмжлийн нэгжээр илэрхийлж болно. 5 дугаар зүйл.Хэмжлийн эталон, стандартчилсан загвар Хэвлэх 5.1.Улсын эталоныг Засгийн газар, стандартчилсан загварыг хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална. 5.2.Улсын эталон төрийн хамгаалалтад байна. 5.3.Батлагдсан стандартчилсан загварыг хэмжлийн эталоны нэгэн адил хэрэглэнэ. 5.4.Улсын эталон, батлагдсан стандартчилсан загварыг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэнэ. 6 дугаар зүйл.Нэгж дамжуулалт Хэвлэх 6.1.Улсын эталон, стандартчилсан загварын нэгж нь энэ хуулийн 4.1-д заасан хэмжлийн нэгжтэй нийцсэн байна. 6.2.Улсын эталон, стандартчилсан загварын нэгж дамжуулалтыг олон улсын, эсхүл гадаад орны хүлээн зөвшөөрөгдсөн хэмжлийн эталонтой харьцуулах замаар хангана. 6.3.Ажлын эталонд нэгж дамжуулалтыг улсын эталоноос, эсхүл гадаад орны хүлээн зөвшөөрсөн дээд шатны хэмжлийн эталоноос гүйцэтгэнэ. 6.4.Хэмжлийн нэгжийг энэ хуулийн 7.2-т заасан аргачлалын дагуу холбогдох хэмжлийн эталон, хэмжих хэрэгсэлд дамжуулна. 7 дугаар зүйл.Хэмжил, хэмжих хэрэгсэл, хэмжил гүйцэтгэх аргачлал Хэвлэх 7.1.Хэмжлийг стандарт, аргачлалын дагуу гүйцэтгэнэ. 7.2.Хэмжил гүйцэтгэх байгууллага өөрийн үйл ажиллагаанд хэрэглэх хэмжил гүйцэтгэх аргачлалыг боловсруулж, батална. 7.3.Хэмжих хэрэгсэл нь стандартын, хэмжил зүйн, техникийн болон ашиглалтын шаардлагыг хангасан байна. 7.4.Энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаанд хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн, баталгаажуулалтад хамрагдсан хэмжих хэрэгслийг ашиглан хэмжил гүйцэтгэнэ. 7.5.Энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгсэл нь хэмжлийн үр дүнд нөлөөлөхөөс сэргийлсэн хийц, битүүмжлэлтэй байна. 7.6.Энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгсэлд тавих тусгай шаардлагыг техникийн зохицуулалтаар тогтооно. 7.7.Энэ хуулийн 7.6-д заасан техникийн зохицуулалтыг Засгийн газар батална. ГУРАВДУГААР БҮЛЭГ ХЭМЖИЛ ЗҮЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ 8 дугаар зүйл.Хэмжил зүйн хяналт шалгалт, хамрах хүрээ, хэлбэр Хэвлэх 8.1.Дараах үйл ажиллагаанд хэрэглэх хэмжил, хэмжих хэрэгсэл, хэмжил гүйцэтгэх аргачлалыг хэмжил зүйн хяналт шалгалтад хамруулна: 8.1.1.хүн, мал эмнэлгийн оношилгоо, эмчилгээ; 8.1.2.аюулгүй байдлыг хангах; 8.1.3.байгаль орчныг хамгаалах; 8.1.4.улсыг батлан хамгаалах; 8.1.5.худалдаа, үйлчилгээний тооцоо. 8.2.Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна: 8.2.1.хэмжих хэрэгслийн загварыг турших; 8.2.2.хэмжих хэрэгслийг шалгаж, баталгаажуулах; 8.2.3.хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, суурилуулах, засварлах аж ахуйн нэгж, байгууллагын чадавхыг үнэлэх, бүртгэх. 8.3.Хэмжил зүйн төрийн хяналт дараах төрлөөс бүрдэнэ: 8.3.1.хэмжил зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих; 8.3.2.савласан бүтээгдэхүүний тоон хэмжээнд хэмжил зүйн хяналт шалгалт хийх. 9 дүгээр зүйл.Хэмжих хэрэгслийн загварын туршилт Хэвлэх 9.1.Энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийг загварын туршилтад хамруулна. 9.2.Хэмжих хэрэгслийн загварын туршилтыг хэмжил зүйн хүрээлэн гүйцэтгэнэ. 9.3.Энэ хуулийн 8.1.1-8.1.4-т заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийн загварын туршилтыг хэмжил зүйн мэргэжлийн байгууллага холбогдох салбарын хүрээнд гүйцэтгэж болно. 9.4.Загварын туршилтад тэнцсэн, эсхүл загварын туршилтын үр дүнг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэмжих хэрэгслийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээ олгоно. 9.5.Хэмжих хэрэгслийн загварын туршилтыг холбогдох стандарт болон энэ хуулийн 9.6-д заасан журмын дагуу хийж гүйцэтгэнэ. 9.6.Хэмжих хэрэгслийн загварыг турших, батлах журам, загварын туршилтын үр дүнг хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална. 9.7.Импортлох хэмжих хэрэгсэлд дараах байгууллагаас загварыг баталж, гэрчилгээ олгосон тохиолдолд загварын туршилтыг давтан хийхгүйгээр хүлээн зөвшөөрнө: 9.7.1.Хууль эрхийн хэмжил зүйн олон улсын байгууллага /OIML/; 9.7.2.энэ хуулийн 9.7.1-д заасан байгууллагаас эрх авсан хэмжил зүйн байгууллага, үйлдвэрлэгч; 9.7.3.энэ хуулийн 19.1-д заасан байгууллагатай гэрээ, хэлэлцээр байгуулсан гадаад орны хэмжил зүйн төв байгууллага. 10 дугаар зүйл.Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалт Хэвлэх 10.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийг үйлдвэрлэсэн, импортолсон, суурилуулсан, засварласны дараа, ашиглахын өмнө шалгалт баталгаажуулалтад хамруулна. 10.2.Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтыг аймаг, нийслэлийн хэмжил зүйн байгууллага эрхэлнэ. 10.3.Хэмжил зүйн мэргэжлийн байгууллага энэ хуулийн 8.1.1-8.1.4-т заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтыг холбогдох салбарын хүрээнд гүйцэтгэж болно. 10.4.Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтыг улсын шалгагчийн эрх авсан ажилтан холбогдох стандартын дагуу гүйцэтгэнэ. 10.5.Баталгаажуулалтад тэнцсэн хэмжих хэрэгслийг шалгалт баталгаажуулалт хийсэн байгууллага лац, тэмдгээр битүүмжилж, гэрчилгээ олгоно. 10.6.Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын лац, тэмдэг, гэрчилгээ, мэдэгдлийн загварыг хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална. 10.7.Шалгалт баталгаажуулалтын лац, тэмдэг нь хөндөгдсөн, арилсан, гэрчилгээг үрэгдүүлсэн, хуурамчаар үйлдсэн, баталгааны хугацаа дууссан, эвдэрсэн буюу буруу заалттай хэмжих хэрэгслийг баталгаагүйд тооцно. 10.8.Энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаанд баталгаажуулаагүй хэмжих хэрэгслийг худалдах, ашиглахыг хориглоно. 10.9.Загварын туршилтад хамрагдаж, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдээгүй хэмжих хэрэгслийг шалгалт баталгаажуулалтад хамруулахгүй. 10.10.Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалт хоорондын хугацааг холбогдох төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална. 10.11.Хэмжил зүйн олон улсын байгууллага болон үйлдвэрлэгч орны хэмжил зүйн байгууллагаас хэмжих хэрэгслийн анхдагч баталгаажуулалт хийх эрх авсан, олон улсын итгэмжлэлийн тогтолцооны дагуу итгэмжлэгдсэн үйлдвэрлэгчийн хэмжих хэрэгслийн анхдагч баталгаажуулалтын үр дүнг тэдгээртэй байгуулсан гэрээний үндсэн дээр харилцан хүлээн зөвшөөрч болно. 10.12.Хэмжих хэрэгсэлд шалгалт баталгаажуулалт хийх журмыг хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална. 11 дүгээр зүйл.Хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, суурилуулах, засварлах үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын чадавхыг үнэлэх, бүртгэх Хэвлэх 11.1.Хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, суурилуулах, засварлах үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын чадавхыг үнэлж, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэнэ. 11.2.Энэ хуулийн 11.1-д заасан үйл ажиллагааг эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагад тавих шаардлага, тэдгээрийн чадавхыг үнэлэх, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэх журмыг хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална. 12 дугаар зүйл.Савласан бүтээгдэхүүний тоон хэмжээний хэмжил зүйн хяналт, шалгалт Хэвлэх 12.1.Савласан бүтээгдэхүүний тоон хэмжээний утга холбогдох стандарт, дүрэм, журамд заасан хэмжил зүйн шаардлагыг хангасан байна. 12.2.Савласан бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошго стандартын шаардлага хангасан байна. 12.3.Савласан бүтээгдэхүүний тоон хэмжээнд хэмжил зүйн хяналт, шалгалт хийх журмыг хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална. 13 дугаар зүйл.Хэмжил зүйн төрийн хяналт Хэвлэх 13.1.Хэмжил зүйн төрийн хяналтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан байгууллага хэрэгжүүлнэ. 13.2.Энэ хуулийн 13.1-д заасан байгууллага Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д зааснаас гадна дараах хяналтыг хэрэгжүүлнэ: 13.2.1.хэмжил зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих; 13.2.2.хэмжлийн нэгж нь зөвшөөрөгдсөн нэгжтэй тохирч байгаа эсэхэд хяналт тавих; 13.2.3.хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, суурилуулах, засварлах үйл ажиллагаанд хяналт тавих; 13.2.4.энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийг загварын туршилт, шалгалт баталгаажуулалтад хамруулсан эсэх, түүний ашиглалт, хэвийн ажиллагаанд хяналт тавих; 13.2.5.савласан бүтээгдэхүүний тоон хэмжээнд хэмжил зүйн хяналт тавих. 13.3.Энэ хуулийн 13.2.1-13.2.5-д заасан хэмжил зүйн хяналтыг хэрэгжүүлэх улсын байцаагч хэмжил зүйн чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байна. 13.4.Хэмжил зүйн төрийн хяналтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хэмжил зүйн хяналтын үр дүнг энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан Зөвлөлд жил бүр тайлагнана. 14 дүгээр зүйл.Хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга Хэвлэх 14.1.Энэ хуулийн 8.1-д зааснаас бусад үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийг шалгалт тохируулгад хамруулж болно. 14.2.Хэмжих хэрэгслийн шалгалт тохируулгыг энэ хуулийн 19.2.4-т заасан журмын дагуу чадавхаа үнэлүүлсэн шалгалт тохируулгын ажилтан гүйцэтгэнэ. 14.3.Шалгалт тохируулгын лаборатори хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга гүйцэтгэх аргачлалтай байна. 14.4.Шалгалт тохируулгын лаборатори шалгалт тохируулга хийсэн хэмжих хэрэгсэлдээ гэрчилгээ олгож, тэмдэг дарна. 14.5.Хэмжих хэрэгслийн шалгалт тохируулгын лабора