Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн Э.Цогдэлгэр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд аймгийн Онцгой байдлын газрын Галын хяналтын улсын байцаагч Б.Амартүвшин, Цагдаагийн газрын төлөөлөгч Б.Батзориг нартай хамтран Хилийн цэргийн 0184-р ангийн 1-8-р заставаар явж,18 ш дотоодын хэрэгцээний хэмжих хэрэгсэлд баталгаажуулалт хийж, гэрчилгээ олгон, тус заставын албан хаагчдад Байгууллагын үйл ажиллагааны талаар сургалт, мэдээлэл хийлээ.