“ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ОЛИМПИАД”-д оролцохыг урьж байна

“ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ОЛИМПИАД”-д оролцохыг урьж байна

Солонгосын стандарт технологийн агентлаг нь  хүүхэд залуучуудын дунд стандартын талаарх мэдлэг, ойлголтыг бий болгох, сэтгэх чадварыг нь хөгжүүлэх, стандарт, технологийн чиглэлээр гаргасан шинэ санал санаачилгаа хуваалцах боломж олгох зорилго бүхий 15 дугаар “ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ОЛИМПИАД”-ыг 2020 оны 11 дүгээр сарын 17-ноос 20-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна.

Уг олимпиадыг анх 2006 онд Солонгос улсад 12-18 насны өсвөр насныхны дунд зохион байгуулж байсан бол, 2014 оноос хойш дэлхийн хүүхэд залуучуудад нээлттэй олон улсын арга хэмжээ болсон байна. Өмнөх олимпиадын талаарх болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авах боломжтой. (http://www.standardsolympiad.kr/main/en/index.asp?this_site_lang=en)

Энэхүү олимпиадад оролцох хүсэлтэй сурагчид 2020 оны 09 дүгээр сарын 24-ний дотор дараах мэдээллийг бөглөөд Стандарт, хэмжил зүйн газрын info@masm.gov.mn хаягаар явуулаарай.

Оролцох насны ангилал:

– Дунд анги 13-15 нас

– Ахлах анги 16-18 нас

* 1 зааварлагч багш  3 сурагчтай баг бүрдүүлж оролцоно.

Үндсэн даалгавар: 5 стандартын ангиллаас “стандартчилал дутагдсанаас болж тохиолддог өдөр тутмын бэрхшээл”-ийг  сонгож стандартын шийдэл санал болгож түүнийгээ презентаци хэлбэрээр англи хэл дээр танилцуулна.

Цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулагдах болсон тул энэхүү олимпиадад оролцоход оролцогчийн зүгээс ямар нэгэн зардал гарахгүй юм.

Олимпиадтай холбоотой хавсралт файлуудыг эндээс үзнэ үү.

брошур

оролцогчийн мэдээлэл

олимпиадын заавар, даалгавар

Leave a Reply