Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн хүрээлэнгийн дарга Д.Дамбасүрэн Ази номхон далайн хэмжил зүйн хөтөлбөр (APMP), АНУ-ын Үндэсний стандарт, технологийн хүрээлэн (NIST)-ийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан “Хэмжил зүйн үндсэн асуудлууд” сэдэвт сургалт, семинарт амжилттай оролцлоо.
Сургалт, семинар нь АНУ-ын Вашингтон хотод 2019 оны 8 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд Үндэсний стандарт, технологийн хүрээлэнгийн Механик хэмжигдэхүүний хэлтэст зохион байгуулагдсан бөгөөд хөгжиж буй 10 улс орны Хэмжил зүйн хүрээлэнгийн удирдлага, ахлах мэргэжилтэн, хэмжил зүйн эрдэм шинжилгээ, судалгааны ажилтнууд хамрагдсан.