Стандарт, хэмжил зүйн газар 2015 оноос хойш Чанарын менежментийн тогтолцоо олон улсын стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.
![](https://masm.gov.mn/masmj/wp-content/uploads/2019/04/DSC_0088-1024x683.jpg)
Энэ хүрээнд Стандарт, хэмжил зүйн газрын Чанарын хорооноос нийт албан хаагчдадаа зориулан 2019 оны 4-р сарын 15-17-ны өдрүүдэд MNS ISO 9001:2016 чанарын менежментийн тогтолцоо сургалтыг зохион байгуулсан бөгөөд багшаар СМЛСҮТ-ийн ахлах мэргэжилтэн Ц.Эрдэнэбаяр, БТБГ-ийн ахлах мэргэжилтэн Д.Чимгээ нар тус тус ажиллаа.
![](https://masm.gov.mn/masmj/wp-content/uploads/2019/04/DSC_0100-1024x683.jpg)
Цаашид Чанарын хорооноос албан хаагчдаа чадавхжуулах чиглэлээр тогтмол сургалт явуулахаар төлөвлөөд байна.
![](https://masm.gov.mn/masmj/wp-content/uploads/2019/04/DSC_0112-1024x683.jpg)