“Хүнсний Аюулгүй байдлын хэмжилтийн стандарт, технологи” сэдэвт олон улсын сургалтад оролцов

“Хүнсний Аюулгүй байдлын хэмжилтийн стандарт, технологи” сэдэвт олон улсын сургалтад оролцов

“Хүнсний Аюулгүй байдлын хэмжилтийн стандарт, технологи” сэдэвт олон улсын сургалтад оролцов

      2018 оны 10-р сарын 21-ээс 11-р сарын 9-ны өдрүүдэд БНХАУ-ын Үндэсний Хэмжилзүйн Хүрээлэнгээс зохион байгуулсан “Хүнсний Аюулгүй байдлын хэмжилтийн стандарт, технологи” сэдэвт олон улсын сургалтад СХЗГ-н Хэмжих Хэрэгсэл Шалгалт Тохируулгын Албаны мэргэжилтэн оролцлоо. Энэхүү сургалтанд нийт 13 орны 20 мэргэжилтэн, судлаачид хамрагдсан юм.

Сургалтын гол зорилго нь:

  • Хүнсний аюулгүй байдал, худалдааны асуудал нь хамгийн гол асуудал бөгөөд хэмжилзүйн болон чанарын баталгааны тогтолцоог хөгжүүлж буй улс орнуудтай хамтран ажиллах
  • Хүнсний аюулгүй байдлыг хангах нь олон улсын анхаарлын төвд байдаг асуудал болсон. Үүнийг хэрхэн шийдвэрлэх
  • Хэмжилтийн стандарт, аргууд нь хүнсний баталгааг хангаж чадах эсэх, аюулгүй байдал болон худалдааны саад бэрхшээлийг багасгах.
  • Хүнсний аюулгүй байдлын хэмжилт, мэдлэг, техникийн туршлага,
    стандартууд, тулгарч буй хэрэгцээ, бэрхшээлүүдийн талаар олон улсын хамт олонтой харилцаж, боломжит хамтын ажиллагааны талаар ярилцах байв.

Мөн энэхүү сургалтын хүрээнд:

  1. БНХАУ-н Үндэсний хэмжилзүйн хүрээлэн хүнсний аюулгүй байдлын хэмжилтийн тухай
  2. Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо болон холбогдох дүрэм журам
  3. Хүнсний аюулгүй байдлын үндэсний стандартын систем
  4. Хүнсний аюулгүй байдлын хэмжил зүйн үзэл баримтлал
  5. Стандартчилсан загварын үйлдвэрлэлийн болон ашиглалтын ерөнхий зааварчилгаа (ISO 17034 болон ISO G30, 31, 33,35)
  6. Хүнсний митотоксины эрсдлийн үнэлгээ, хяналт, менежмент
  7. Хүнсний аюулгүй байдлын хэмжилтийн ур чадвар
  8. Хүнсэнд агуулагдах органик болон органик бус элементүүдийн илрүүлэх арга, зааварчилгаа сэдвээр сургалт зохион байгуулагдсан.

БНХАУ-н Үндэсний хэмжилзүйн хүрээлэн болон бусад оролцсон улс орнуудын хүнсний аюулгүй байдлын талаар харилцан туршлага солилцож, манай орны болон тухайн орны хэмжилзүйн салбар, мэргэшсэн байдал зэрэг ижил төсөөтэй болоод ялгаатай талуудыг ярилцсан юм. Мөн сургалтын явцад БНХАУ-н Үндэсний хэмжилзүйн хүрээлэнгийн хүнсний аюулгүй байдлын хэмжилт хийдэг лабораториуд, Үндэсний хэмжилзүйн хүрээлэнгийн химийн хэмжилзүйн лабораториудтай танилцсан байна.

 

Leave a Reply