СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРЫН ХЭМЖИЛ ЗҮЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЭЗЭЛХҮҮНИЙ ЭТАЛОНЫ ЛАБОРАТОРИД ТЕХНИКЧИЙН АЛБАН ТУШААЛД АЖИЛТАН СОНГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА.

                            Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго

            Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн хүрээлэнгийн ЭЗЭЛХҮҮНИЙ ЭТАЛОНЫ ЛАБОРАТОРИД ТЕХНИКЧИЙН сул орон тоог  нөхөхөөр тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварыг хангасан, энэхүү албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг шалгаруулахад оршино.

                              Хоёр. Сонгон шалгаруулалтын бүртгэл  

   Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэний материалыг Стандарт, хэмжил зүйн газрын 2 давхарт 203 “Б” /хүний нөөц/ тоот өрөөнд  2020 оны 11 дүгээр сарын 16-18-ны хооронд 09.00-12.00, 14.00-17.00 цагийн хооронд хүлээн авна.

                             Гурав. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

                       1. Төрийн албан хаагчийн анкет  “А” маягт

2.  Боловсролын дипломын эх хувь,  хуулбар;   

3.   Монгол Улсын иргэний үнэмлэх;

                       Дөрөв.  ТАВИГДАХ ШААРДЛАГА

ТАВИГДАХ ШААРДЛАГА
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.
хэмжил зүй;инженерчлэл, үйлдвэрлэл, зохион бүтээлт /07/; байгалийн шинжлэх ухаан, математик, статистик /05/.
Шаардлага тавихгүй. 
Туршлага тавихгүй.
Дүн шинжилгээ хийхсудалгааны арга зүйн мэдлэгтэй байх;албан ажлын хэрэгцээнд шаардагдах мэдээлэл цуглуулах, боловсруулах, харьцуулалт хийх, нэгтгэж дүгнэх, санал, зөвлөмж боловсруулах;гүйцэтгэж буй ажлын явц, үр дүнг тайлагнах;бусад.
Асуудал шийдвэрлэхМонгол Улсын үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэх;хариуцсан ажлын чиг үүргийн хүрээнд шийдлийн хувилбарыг боловсруулж, хариуцах;өөрийн чиг үүргийн хүрээнд шийдлийн хувилбарыг боловсруулж, хариуцах;хууль тогтоомжийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх хувилбарыг боловсруулах;үндэслэл бүхий зөвлөгөө өгөх чадвартай байх.
      Багаар ажиллахажил хэргийн хувьд бүтээлч санаачилагатай ажиллах;байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлийн үзэл санааг ойлгож, хэрэгжүүлэх;өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж, бусдад үлгэр дуурайл үзүүлэх;бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох;багаар ажиллах, багийн амжилтыг үнэлэх, дэмжих, бусдад таниулаххувийн зохион байгуулалт, цаг ашиглалтын хувьд нэгжийн хамт олныг үлгэрлэх;багийн хамт олны дунд хүлээсэн үүргээ гүйцэтгэх;бусад.
Бусадалбан ажлын чиг үүргийнхээ дагуу хууль эрх зүйн үндэслэл бүхий зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллах чадвартай байх;англи хэл эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийн эх сурвалжийг ашиглах чадвартай байх;компьютерын хэрэглээний программ, мэдээллийн дэвшилтэт технологи ашиглах чадвартай байх;харилцааны орчин үеийн арга хэлбэрийг ашиглах, мэдээллийг хүргэх;албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах.

          Жич: Тухайн хэмжлийн төрлөөр сургалтад хамрагдаж эрх авсан бол давуу тал болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 51-261731 дугаарын утаснаас лавлана уу.

ТАМГЫН ГАЗАР

2020.11.04

Leave a Reply